Хула суурины  энгийн номхон иргэдийн амийг  үй олноор нь хөнөөсөн эмгэнэлт явдалд босогчид хариуцлага хүлээх ёстой гэж мөрдөх ажлыг явуулсан Сирийн эрх баригчид үзэв. Комиссийн дүгнэснээр, ийм маягаар олон улсын цэргийнхэн Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого хийж байгаа аж. Мөрдөх ажлыг тэргүүлсэн генерал Жамал Сулейман Хула тосгонд  гарсан алан хядах ажиллагаанд засгийн газрын цэргүүд хамааралтай болохыг эрс няцаав. Түүний ярьж байгаагаар, алан хядагчид засгийн эрх баригчдын эсрэг  бослогод оролцохоос татгалзсан  тосгоны  оршин суугчдын амийг  хороожээ. Уг эмгэнэлт явдал гарах үед Хула тосгонд сирийн цэргийнхэн байгаагүй.Комиссийн хийсэн дүгнэлтээр, эмгэнэлт явдалд энгийн иргэд рүү болон зарим цэргийн нэгтгэлүүд рүү 600-800 хүртэл тооны алан хядагчид дайрсан байна.Генерал амь үрэгдсэн энгийн иргэдийн тал нь  их бууны дэлбэрэлтэнд өртсөн гэдэг хувилбарыг няцаалаа. Тэрээр тайлбартаа, хүмүүсийн цогцсыг шинжлэхэд их бууны  сумнаас амь үрэгдсэн гэх шалтгаан нотлогдоогүй гэв. Өмнө нь мэдээлж байснаар, Хула тосгонд нэг долоо хоногийн өмнө 108 хүн алагдсан дотор 49 хүүхэд, 34 эмэгтэй байжээ. Тэдний ихэнхийг  нэвт шүршсэн юм уу, хутгалсан байжээ.