Оросын эрдэмтэд түлэгдэлтийг эмчлэх  шинэ эм бүтээжээ. Шинэ бүтээл нь шархыг гурав дахин түргэн иларшуулахын хамт шарх сорвигүй эдгэрүүлдэг байна. Эм нь нано- ширхэгүүдээс  болон  хавчны төрлийн хясаанаас олборлодог хитозаны үндсэн дээр бий болжээ.  Шинэ бүтээл нь нимгэн даавуу шиг харагдах бөгөөд энэ нь эд эсийг  шуурхай сэргээхэд нөлөөлдөг аж. Ийм боолтыг авах хэрэггүй бөгөөд яваандаа өөрөө арьсан дээр шингэж алга болдог байна.  Энэ бүтээгдэхүүн нь патентлагдсан бөгөөд тун удахгуй үйлдвэрлэлд  шилжих аж.