Индонезийн ерөнхийлөгч  Сусило Бамбанг Юдхойоно мэдэгдэлдээ, европын эдийн засгийн хямрал   нь Зүүн-өмнөд Азийн орнуудад  хүчтэй  нөлөөлж болох юм гээд евро бүсийн загварыг хуулбарлахаас бүс нутгийг сэрэмжлүүлэв.

Орчин үеийн Европын эдийн засгийн ядуурлууд нь  АНД-н орнуудын /АСЕАН/ хувьд сургамж болох ёстой. Ийм дүгнэлтийг Индонезийн ерөнхийлөгч энэ долоо хоногт “Уолл –стрит джорнэл “ сонинд өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэжээ.  Энэхүү ярилцлага  нь шинжээчдийн сонирхолыг зүй ёсоор татжээ. Учир нь АСЕАН- д хамгийн том эдийн засагтай  орнуудын  нэг юм. Холбоо шийдвэрээ зөвшилцөн гаргадаг ч гэсэн, бусад орнуудын тэргүүн нар индонезийн ерөнхийлөгчийн энэхүү дүгнэлтийг сонсох нь дамжиггүй юм.

Юдхойоногийн үзэж байгаагаар, ойрын үед бүс нутгийн эдийн засгийн  байдал хятадын  эдийн засгийн өсөлтийн саажилт болон Европын Холбооны өсөн нэмэгдэж байгаа тулгамдсан асуудлуудаас тодорхойлогдоно.  Хэрвээ эхнийх нь АСЕАН-ы орнуудыг   өөрийн гадаад эдийн засгийн харилцаагаа өөрчлөхөд хүргэвэл, европын хямрал тэдэнд бүс  нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зам, хэлбэрийг бодоход хүргэх ёстой .

Индонезийн ерөнхийлөгч үзэхдээ, одоогийн нөхцөлд  АСЕАН-ы орнууд нь нэгдсэн зах зээл барьж байгуулахдаа  маш болгоомжтой    байх ёстой гэв. АСЕАН нь гишүүн арван оронтой бөөгөд    2015 он гэхэд “АСЕАН-ы эдийн засгийн хамтын нийгэмлэг”- Зүүн-Өмнөд Азийн нэгдсэн бараа, үйлчилгээ болон хөрөнгийн зах зээлийг  байгуулах  зорилт тавьж буй юм.  “Бид Европын Холбооны  бүтэц болон шинжийг давтсан тийм хамтын нийгэмлэгийг байгуулж болохгуй гэдэгт итгэлтэй байна” гэж Юдхойоно мэдэгдэв. Түүний ярьж байгаагаар, АСЕАН-ы орнуудад сайн бодож бясалгасан, илүү бүтэцтэй, эдийн засгийн бодлогоор зохицуулагдсан тийм нэгдсэн зах шаардагдаж байгаа аж.

Оросын шинжээч, профессор Сергей Лузянины үзэж байгаагаар, энд европын нэгдмэл байдлыг “унагахад ” хүргэсэн  янз бүрийн орнуудын  эдийн засгийн хөгжлийн тэгш бус байдал болон удирдагчид, гадныхны хоорондын  ашиг сонирхолын зөрөлдөөний тухай яригдаж болох аж.Ийм маягийн зүйлүүд нь АСЕАН-д ажиглагдаж байгаа, гэхдээ  энд үндэстэнүүдийн  дээрх бүтцүүд боломжгүй  гэж шинжээч тайлбарлаад

«Хэрэв Европд санхүүгийн хямрал гарвал, ингэхэд гарч эхэлж байгаа шүү дээ. Тэгвэл Зүүн-өмнөд Азийн орнууд европын туршлагыг хуулбарлана. Тэд бүр ч илүү нэрвэгдэж мэднэ.  Бүс нутгийн хувьд өөрийн эдийн засгийн загвар шаардагдаж байна.  Энэ нь нилээд хэдэн давхартай ч байж мэднэ. Худалдааны болон бусад саад тотгорыг шатчлан доод хэмжээнд нь хүргэх таван лидер орон байхад, доод давхарын  бусад орнууд эдийн засгийн хамтын ажиллагааны механизмд аажмаар нэгдэн орно» гэлээ.

АСЕАН-ы орнуудын нэгдсэн зах зээлийн санаа нь юуны өмнө, Хятад, Энэтхэг мэтийн өсөн нэмэгдэж байгаа томоохон эдийн засагтай орнуудын эсрэг зогсохын тулд бий болсон юм. Тиймээс эдийн засгийн хамтын ажиллагааны бодит саажилт нь  Бээжин болон  Нью-Делид ашигтай, яагаад гэвэл, Зүүн-Өмнөд Азийн орнуудад хоёр талын үндсэн дээр төслүүдийг  хэрэгжүүлэхэд илүү эрх чөлөө олгодог юм. 

Хятадын түрэмгийллийн бодлого идэвхижиж байгаа үед   бүс нутгийн улстөрийн шинжтэй бодлогууд бий болоод байна. Үүнээс үзэхэд АСЕАН-д нийтлэг аюулгүй байдлын асуудал нилээд хүчтэй байгаа бөгөөд  эдгээр хүчин зүйлүүд нь чухал ач холбогдолтой  болж мэдэх юм.Хятад, Вьетнам болон Филиппины  хоорондын нутаг дэвсгэрийн  маргаан хурцдаж байгаа нь бүс нутагт Бээжингийн эдийн  засгийн сонирхолын эсрэг үйлдэл  болж мэдэх юм.   

Тухайлбал,  Хятадын төлөвлөгөөний долларын  оронд юаниар тооцоо хийх төлөвлөгөөний эсрэг. Ингэхдээ индонезийн ерөнхийлөгчийн мэдэгдэлийн дараа, АСЕАН-ы орнууд  нь   ямар нэгэн нэгдсэн валют гаргах тухай мэтгээлцээн нь ямар нэгэн ач холбогдлоо алдаж мэдэх юм.