НҮБ-ын АЗ Сирийн асуудлаар хаалттай хуралдаан явуулав. Өнгөрсөн долоо хоногт Хомсын ойролцоох Эль-Хула тосгонд 100 сири хүн амь үрэгдсэн тухай НҮБ-ын шинжээчдийн илтгэлийг сонсголоо. Эмгэнэлт явдлын нарийн нөхцөл  байдлыг   тогтоохоор болов.

Нөгөөтэйгүүр, Өрнөдийн нилээд хэдэн орнууд тус улсын   хүчнийхний хүчирхийлэлтэй холбогдуулан  Сирийн эсрэг хориг арга хэмжээг авах саналтай байгаагаа илэрхийлжээ.Орос улс үүний эсрэг байр суурьтай байгаа. Өмнө нь БНХАУ-ын ГХЯ гаргасан мэдэгдэлдээ, хориг арга хэмжээ нь сирийн хямралыг улам гүнзгийрүүлнэ гэжээ.

Хаалттай хуралдааны дараа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс хэрвээ Кофи Аннаны  энхийн төлөвлөгөө нь нурвал НҮБ-ын АЗ-ийн үйл ажиллагааг тойрч гарахыг үгүйсгээгүй юм.Тэр хэлэхдээ, өнөөдрийн хувьд энэ нь илүү  магадлалтай хувилбар гэв. Үүнийг ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх  Дипломатын академийн Дорно-дахины судалгааны төвийн тэргүүн Андрей Володин тайлбарлахдаа

«НҮБ-ыг тойрч гарах гэсэн үйл ажиллагааны тухай ярьсан энэ хатагтайд би  нэг асуулт тавьмаар  байна.  Энэ халдан дайралт нь АНУ-ын 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ ? Ийм халдлагыг явуулсан одоогийн америкийн  элит  маш их эрсдэл хүлээж байна. Хоёрдугаар асуудал  – цэрэг оруулах нь  дорнын Газрын дундад тэнгисийн   бүтцийн харьцаанд хагарал гаргах нь зайлшгүй юм.  Энэхүү  халдан довтолгоо  нь  дунд болон өндөр эрчимтэй давалгаануудын хооронд мөргөлдөөн үүсгэж болох   юм. Тэр үед Өрнөдийнхөн хянаж чадахгүй болно» гэлээ.   

Хамгийн шилдэг арга бол сүйрлээс зайлсхийх бөгөөд Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг оролдох. Энэ тухай сирийн мөргөлдөөнийг цэрэг оруулах замаар шийдвэрлэхийг зөвшөөрч байгаа байр сууриа илэрхийлсэн  өрнөдийн  түншүүдийн хуралдааны дараа НҮБ-ын  дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин ийн тайлбарлав.  Виталий Чуркин  сөрөг хандлагуудыг талсан зогсоохын тулд  зоригтой алхамуудыг  хийхийг уриалав. ОХУ-ын ШУА-ийн Дорно-дахины судлалын  хүрээлэнгийн  шинжээч Владимир Исаев Москвагийн мэдэгдэлийг тайлбарлахдаа

«Нилээд жинтэй, ухаалаг мэдэгдэл байна.Зоригтой алхмуудыг хийхийг уриалсан нь юуны өмнө, сөрөг хүчнийхэнд хандсан хэрэг. Тэд юу хүсч байгаагаа бодох ёстой. Яагаад гэвэл, сөрөг хүчнийхэнтэй хичнээн олон ярилцлага хийлээ ч гэсэн нэг л хариу байдаг. Асад огцрох ёстой. Би түүнтэй олон удаа ярьж үзсэн. Асууж ч байсан: цааш яахав?Төлөвлөгөө би юу? Төлөвлөгөө байхгүй. Хэн гарах бол, нэрлэнэ үү? Мөн л хариу үгүй. Тиймээс сирийн сөрөг хүчнийхэн эр зориг гаргаж хэлэлцээрийн ширээний ард суух ёстой» гэлээ.

НҮБ-ын дэргэдэх Сирийн  байнгын төлөөлөгч Башар Жафари мэдэгдэлдээ, Дамасктай яриа хэлэлцээ хийлгүүлэхгүйн тулд Сирийн гадаад дахь хүчнийхэн   сөрөг хүчнийхэнд дарамт шахалт үзүүлж  байна гэв. Үүнтэй холбогдуулан тэр дэлхийн хамтын нийгэмлэгийг Дамаскад хямралыг зохицуулахад хагаралдуулах бус, тусламж үзүүлэхийг уриалав.