Москвагийн Их театрын тайзнаа  дэлхийн хамгийн алдратай оросын музейнүүдийн нэгд зориулсан хүндэтгэлийн гала-концерт болно. 5-р сарын 31-нд  Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн Музейн 100 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. 

“Музей бол миний ах” гэж оросын нэрт яруу найрагч, музейг үндэслэн байгуулагч Иван Цветаевын охин Марина Цветаева  ярьж байжээ.  Зуун жилийн дараа түүний энэхүү хөдөлмөр зүтгэл ямар их  үр өгөөж өгнө гэдгийг  профессор Цветаев төсөөлөх ч үгүй байсан биз. Москвагийн их сургуульд Цветаевын байгуулсан “дэгжин урлагуудын болон эрт дээр үеийн  урлагийн танхим“ нь  дэлхийн урлагийн оросын томоохон цуглуулгуудын нэг  болж ирсэн юм.

Өнөөдөр эдгээр нь  дүрслэх урлаг, график зураг  болон уран баримал, археологийн  болоод  нумизматикийн 670 гаруй бүтээлүүд юм. Музейн дэргэд сэргээн засварлах урлангууд болон Москвад хамгийн шилдэгт орох номын сан байдаг.Тэгээд ч эд бүгд нэг байранд байхаа хэдийнээс больсон.

Гэхдээ  уг барилгыг анхлан зуун жилийн өмнө эртний Грекийн стилээр барьсан нь өнөөг хүртэл  хамгийн чухал бөгөөд гоё хэвээр үлдэсэн юм. Одоо музей нь     Европын орнуудын болон  Америкийн Галерей, хувь хүмүүсийн цуглуулгууд, “Мусейон” хүүхдийн төвтэй зэрэгцэн оршидог  юм. Өөр бас хоёр салбар бий.

“Урлагийн уулзалт, яриа хэлэлцээний газар мөнөөс мөн ” гэж Дүрслэх урлагийн музейн одоогийн захирал, нэрд гарсан урлаг судлаач Ирина Антонова ярьж байна. Тэрээр  музейгээс арван насаар дүү бөгөөд музейн даргаар хагас зуу гаруй  жил ажиллаж байгаа юм.

«Үнэнийг хэлэхэд,  би амьдралдаа  одоо үе  шиг ийм их завгүй байсангүй гэж Ирина Антонова  их ойн босгон дээр ярьж байна. Үүнийг юугаар тайлбарлаж байна вэ гэхээр бид  музейн 100  жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ, үүгээрээ “өөрийгөө харуулахыг” хүсч байна. Нөгөөтэйгүүр, бид хаашаа явж байна, манай сонгосон зам ямар байхав, өнөөдөр бид хэн бэ, маргааш бид хэн байхыг хүсч байна гэдгийг бодох л хэрэгтэй байна» гэж  Ирина Антонова хэллээ.

Өөрийн түүхэнд дүн шинжилгээ хийхийн хамт музейн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр олон улсын нилээд хэдэн үзэсгэлэнд бэлтгэж байна. Москвагийн дүрслэх урлагийн музейн дээд зэргийн  нэр хүнд нь тус музейд олон улсын хамтын ажиллагааг  хязгааргүй хөгжүүлэх боломж олгодог юм. Солилцооны үзэсгэлэнгүүд гэдэг бол Ирина Антоновагийн хувьд морио сэлгэж унахтай адил юм.

«Би захирлын  үүрэг хариуцлагад бус, харин үзэсгэлэнгүүдэд их дуртай. Үзэсгэлэнгийн үзмэрүүдэд би  үзэсгэлэнг зохион байгуулах, түүний үзэл баримтлал гэхээсээ илүү уран сайхны үнэт зүйлсийг нь хуваарилахад дуртай, энэ бол миний ажил шүү» гэж Ирина Антонова хэллээ.

Дүрслэх урлагийн  музейн байгуулагдсаны зуун жилийн хугацаанд  нийт 1200 гаруй үзэсгэлэн зохиогдсон : өөрийн фондоос, гадаад орнууд дахь  оросын музейны цуглуулгуудаас тэр бүглийг зохион явуулж байсан. Чухамдаа египтийн Тутанхамоны булшны эрдэс баялаг, Рафаэлийн “Сикстины мадонна” болон Леонардо да Винчийн “Жоконда”, Караваджо болон Рембрандтын эрхэм дээж бүтээлүүдтэй москвагийн иргэд энэ танхимд танилцсан.  

ХХ зууны урлагийн  суут хүмүүс Амадео Модильяни, Сальвадор Дали, Пабло Пикассо, Италийн футуристуудийн эрхэм дээж бүтээлүүдтэй мөн энэ танхимд танилцсан нь туйлын  бахдалтай. Сонгодог болон авангард бүтээлүүдийн  харьцааг зуунуудад давамгайлан  тодорхойлохдоо Ирина Антонова ярьсан юм.

Манай Орос улсад болон гадаад орнуудад  өнөөдөр болж байгаа урлаг уран сайхны процессд бид  үнэхээр сонирхолтой ханддаг. Энэ утгаараа музей нь нэг онцлогтой юм. Музей цаг хугацааг маш сайн сонсодог! 

Музей нь хоёр дахь зуундаа эрчимтэй алхан орж байна. Музей нь  үүнийг үндэслэн байгуулагчдын хүсч байснаар ард түмэнд  илүү  ойр, нээлттэй болж байна. Таван жилийн дараа музей нь өргөн уудам музейн хотхон болж хувирна.  Тэр үед музей нь орчин үеийн олон супер танхимуудтай байхаар  төлөвлөгджээ.