Өнөөдөр Пакистан цөмийн цэнэг тээгч далавчит пуужингаа амжилттай туршив. Пуужин 350 км зайны тусгалтайг Пакистаны БХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ. Өнгөрөгч мягмар гаригт пакистаны цэргийнхэн ойрын тусгалтай пуужингаа бас амжилттай туршсан билээ. Ингээд Пакистан 4-р сард Энэтхэг бараг 5 мянган км зайны тусгалтай  тив хоорондын шинэ баллистик пуужингаа хөөргөснөөс хойш  дөрвөн туршилт хийгээд байна. Энэтхэг, Пакистан улсууд 1947 онд Их Британийн ноёрхолоос ангижирч тусгаар тогтносноосоо хойш гурван удаа байлдан дайтсан билээ. 1998 онд эдгээр хоёр улс  цөмийн чадавхитай байгаагаа  хүлээн зөвшөөрчээ.