Азид нөлөө үзүүлэхийн төлөө маргаан Хятад Японы хооронд ахин гаарав. Харин Бээжин хоёр талын тэртэй тэргүй түвэгтэй харилцааг хурцатгах гээгүй. Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонины нийтлэл үүнийг нотлон харуулав.

Хятад  улсаас Зүүн-өмнөд Азийн эдийн засгийн төслүүдэд 10 тэрбум доллар оруулна гэсэн аль хэдийнэ тархсан цуу яриаг сонины мэдээлэл батлав. Тухайлбал Лаос, Камбож, Мьянма улсууд хөрөнгө авах юм. Энэ нь давамгайлах гэсэн хятадын оролдлого ба  Японыг өдөөх хэрэг биш тэдгээрт үзүүлэх  тусламж л юм гэж «Глобал таймс» онцлов.

Гэсэн ч «Глобал таймс» сонины нийтлэл  санал зөрөлдөөнийг зөөлрүүлэх оролдлого төдий зүйл юм. Бээжинд төв байртай хятадын тусгай сангаас эдгээр хөрөнгийг чиглүүлэх юм. Одоогоор Манил дахь Азийн хөгжлийн банк ийм төслүүдийг ивээн хариуцаж  байна. Япон улс тус банкны хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байгаа хийгээд тус улсын захирлууд түүнийг 1966 онд үндэслэн байгуулснаас хойш  удирдаж байна.

Оросын ШУА-ийн Алс Дорнодыен хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов «Глобал таймс» сонины өгүүллийг бүс нутагт нөлөө үзүүлэхийн төлөө Япон, Хятадын хоорондын өрсөлдөөн хурцдсан явдалтай холбон үзэж байна.

«Энэ нь Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо ба Азийн зах зээлийн төлөө тэмцэл, Азийн хөгжлийн банкад зохих байр  эзлэж, нөлөө үзүүлэхийн төлөө тэмцэл мөн. Мэдээжээр хоёр валютын өрсөлдөөн юм. Иен дэлхийн бүр 3 дахь валют, Ази Номхон далайн бүс нутаг дахь олон улсын гол валют болно гэж нэгэн үе ярьцгааж байсан. Харин одоо юань иенийг шахан зайлуулж, нөлөөгөөрөө түрүүлсэн юм.Япон, Хятадын хоорондын өрсөлдөөн эдийн засаг, улс төр, цэргийн  бараг бүх хүрээнд ширүүсч байна. Эд бүхэн хоёр талын харилцаанд нөлөөлж байна» гэж Кистанов хэллээ.

Зүүн-өмнөд Азид төслүүдийн хятадын санхүүжүүлэлт өргөжснөөс болж Бээжин, Токиогийн хоорондын өрсөлдөөн ахин хурцдсан сэдвээр завшиж  зальт ажиллагаа явуулахаас татгалзахыг «Глобал таймс» сонин уриалжээ. Энэ зорилгоор сонин Хятадын хүсэл эрмэлзэлийг тодорхойлов. Ганц улс Зүүн-өмнөд Азийн томоохон зах зээлийг дангаар эзэмшиж чадахгүй. Иймээс Японд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын эрсдлийг хуваалцах түнш шаардагдсан гэж  «Глобал таймс» сонин тэмдэглэжээ.

Хятад хүч нөлөөтэй болох тусам илүү их хариуцлага өөртөө ногдуулж байгаад сонин анхаарлыг хандуулав. Харилцан ашигтай хэмээн түнш нь үзвэл Хятад туслахад бэлэн байна. Харин Хятадын хөрөнгө оруулах «дайралтыг» суртал нэвтрүүлгээр  учир үндэстэй болгох гэсэн оролдлого биш Зүүн-өмнөд Азийн талаархи хятадын төлөвлөгөөний зарим тал сонирхолыг татав. Тухайлбал Хятад Европын хөрөнгө оруулалтын банкны загвараар хөрөнгө оруулалтын сангаа Зүүн-өмнөд Азид байгуулах төлөвлөгөөтэй байна.

Европын хөрөнгө оруулалтын банк дэд бүтцийн төслүүдэд урт хугацаагаар хөрөнгө олгож, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжиж байгааг нийтээр мэднэ. Дашрамд хэлэхэд Азийн хөгжлийн банктай адилхан ажиллагаа явуулдаг. Иймээс Зүүн-өмнөд Азид хятадын сан илүү хямд зээлээр Азийн хөгжлийн банкнаас ялгаатай байх болно.

Энэ нь гадаад орнуудын эдийн засгийн янз бүрийн салбарт аажмаар нэвтрэх арга барил билээ. Хятад ийм арга барилыг хаа сайгүй хэрэглэж байна. Хямд зээл гэгчийг дуртайяа аваад «багц зээлээр» авсан үүргээ арай хийж биелүүлдэг.

Зүүн-өмнөд Ази дахь хятадын хөрөнгө оруулалтын сангийн   бас нэг тал сонин байна. Тус сан дэлхийн зах зээлд гарахад нь хятадын үйлдвэрүүдэд туслахыг «Глобал таймс» тэмдэглэв. Өөрөөр хэлвэл тус санг Хятадын нөлөөг өргөжүүлэх, өрсөлдөгчийг шахан зайлуулах зорилгоор байгуулж байна. Учир нь Азид зах зээлийг аль хэдийнэ хувааж дууссан билээ. «Глобал таймс» сонины нийтлэл бүс нутгийн ба олон улсын хэмжээнд санхүүгийн «дайралтаа» улам хүчтэй болгох гэсэн хятадын оролдлого Японыг түгшүүлсэн явдлыг намжааж чадахгүй.