ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Николай Федоров өнөөдөр Казаньд АНД-н орнуудын сайд нартай хэд хэдэн уулзалт явуулав. Тухайлбал,  Вьетнамын хөдөө аж ахуй болон газар тариалангийн хөгжлийн сайд Као Дык Фаттай уулзалт хийв. Федоров мэдэгдэхдээ, Гаалийн холбоо болон  Вьетнамын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай боломжуудыг судлах ажил нь эцсийн  зөвлөлдөх шатан дээр явж байна гэв. Мөн өдөр Федоров болон Өмнөд Солонгосын хүнс, хөдөө аж ахуй болон загасны аж ахуйн сайд Гю Ен нар  хоёр байгууулагын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав. Федоровын ярьж байгаагаар,  цаашид АНД-н бүх орнуудтай  санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.  5-р сарын 30,31-ний өдрүүдэд  Казаньд ОХУ-ын  даргалж байгаа  “АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд хүнсний аюулгүй байдлын асуудлаар   тус яамны хуралдаан болж байна.