БНАСАУ Үндсэн хуульдаа засвар оруулж, өөрийгөө цөмийн гүрэн улс хэмээн зарласан тухай Киодо агентлагаас Токио дахь ЦТАК агентлагийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав.

Үнэн чанартаа Пхеньян цөмийн цэнэгт зэвсэгтэй болохыг оролдож, өмнөд хөрш ба түүний гол ивээн хамгаалагч АНУ-ыг бухимдуулж ирсэн юм. Аюулыг хэтрүүлж байгаа бол уу? Тодорхой хариу өгөхэд хэцүү. Умард Солонгосын  энх тайвны зорилготой гэгч атомын түүх ээдрээтэй байна.

Цөмийн зэвсэг бүтээх үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж бур 80-ад оны шувтаргаар зарлан мэдээлсэн билээ. 1998 оны 8-р сард БНАСАУ оператив-тактикын баллистик пуужингаа хүүргэв. Тэр Японы нутаг дэвсгэрийн дээгүүр нисч гарсан билээ. Ураныг баяжуулах пхеньянийн нууц хөтөлберийн тухай мэдээлэл өрнөдийнхнийг түгшүүлэв. Клинтоныг орлосон Буш БНАСАУ-ыг «муу муухайн голомт» хэмээн нэрлэв. Умард Солонгосын цөмийн хямрал ингэж эхэллээ.

Гэвч 2005 оны намар зургаан талт  хэлэлцээний хүрээнд  БНАСАУ  илчит цахилгаан станцуудад нь хагас сая тонн мазут нийлүүлсний хариуд цөмийн хөтөлбөрөө зогсоохыг зөвшөөрчээ. Гэвч хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. Тэгээд 2006 онд Умард Солонгос анхны цөмийн туршилт  хийсэн юм. Дараа нь тус улс 2007 оны 2-р сард Бээжинд зургаан талт хэлэлцээн дээр цөмийн хөтөлбөрөө зогсоосны хариуд 1 сая тонн мазут эсвэл тэнцүү хэмжээний цахилгаан энерги авах үр дүнд хүрсэн билээ.

2008 оны шувтаргаар БНАСАУ цөмийн хямрал гэгч гарсан жилүүдэд зэвсгийн плутоний  боловсруулсан Йонбен дэх цөмийн төвийг татан буулгаж, устгахаар төлөвлөсэн цөмийн бүх барилга байгууламжийнхаа цэсийг хэлэлцээнд оролцогчдод олгох байсан. 2008 оны зун БНАСАУ-ын цөмийн барилга байгууламжуудын цэсийг  хятадын төлөөлөгчдийн газарт дамжуулан өгч, зургаан талт хэлэлцээнд оролцогчдын дотор тараав. 7-р сарын 10-д Бээжинд зургаан талт хэлэлцээг сэргээжээ.

Дараа нь 2010 оны 5-р сард Пхеньян амжилтаа ахиулж, цаашид хөгжихийн тулд цөмийн дэлбэрэлт 2 дахь удаагаа үйлдэв.Цөмийн хоёр бөмбөг туршснаас хойш нэг ч улс цэргийн салбарт өөрийг нь өдөөхгүй гэдэгт Пхеньян итгэж байна гэж олонхи шинжээч таамаглав. Гэвч БНАСАУ-ын удирдлага ийм гэнэн үзэл баримтлахгүй байх. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин тоогоор ялимгүй бага байсан ч материал-техникийн талаар хөршөөсөө давж байна.Америкийн оролцоогүйгээр ч Пхеньян цэргийн мөргөлдөөнд ялах аргагүй.

Ийм нөхцөлд Умард Солонгос шууд цэргийн мөргөлдөөн өдөөхийг зүрхлэх уу? Одоо мөргөлдөхгүй. Цаашдаа яана?

БНАСАУ одоогоор ашиггүй байгаа цөмийн байлдааны цэнэгээс гадна стратегийн пуужин-цөмийн зэвсгийн системтэй болж магадгүй. Тэнд пуужин-сансрын системийг яаралтай боловсруулж байна.Америкийн тагнуулын албадын мэдээлснээр Пхеньян Японы нутаг дэвсгэрт байг сөнөөж мэдэх «Нодонг» оператив-тактикын 200 пуужинтай. БНАСАУ-д оператив-тактикын 30 орчим, тактикын пуужингийн 24 хөөргөх төхөөрөмжийг байрлуулжээ.

БНАСАУ тив хоорондын баллистик пуужинг боловсруулсаар байна. Тус улс 2006 оны зун Лос-Анжеласыг буудаж мэдэх барагцаалбал  6000-6700 км зайны тусгалтай «Тэпходон-2» пуужингаа анх удаа туршсан билээ. Америкийн тагнуулын алба пуужин хөөргөснийг бүртгэж,тив хооррндын баллистик пуужин бүр агаар мандалд 40-хен секунд нисээд задран унасан тухай мэдээлжээ. Энэ оны 4-р сард ийм пуужингийн туршилт бас азгүй болжээ. Гэсэн ч Пхеньян тэсвэр тэвчээртэй хэвээр байж, шаргуу оролдсоор байна.