Өнөөдөр Казахстаны /зүүн-өмнөд хэсэг/ Алма-Ата мужийн  казахстан-хятадын хил дээр “Горный” хилийн заставын  гал түймэр гарсан газар 12 хилчний цогцос олджээ. Энэ тухай Казахстаны үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч дарга Турганбек Стамбеков сэтгүүлчдэд мэдэгдэв.  Түүнчлэн, 12 хилчний болон нэг ой хамгаалагчийн цогцс олдсон тухай  Астанад болсон хэвлэлийн бага хурал дээр уламжилжээ. Түүний хэлж байгаагаар,  хилийн застав дээр  15 байлдагч байсан гэж “Казахстан-Интерфакс” агентлаг уламжилжээ.

Өмнө нь хуулийн байгууллагын  эх сурвалж  “Интерфакс”агентлагт   түймрийн дараа хилийн застав дээр зэвсэг алга болсон тухай  мэдээлж байсан.  Хилийн застав руу дайрсан байж болзошгүй хувилбарыг судлаж байна.