Дэлхийн уран зураг,уран барималын томоохон цуглуулгын нэг Пушкиний нэрэмжит Москвагийн дүрслэх урлагийн музей өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Музей 100 жилийн ойгоороо хосгүй хэдэн үзэсгэлэн гаргаж байна. Музейн түүхийн тухай дөрвөн баримтат киног энэ ойд зориулах юм. Пушкиний нэрэмжит музейг 1912 оны 5-р сарын 31-нд ёс төртэй нээсэн юм. Оросын нэрд гарсан эрдэмтэн урлаг судлаач Иван Цветаев музейг үндэслэн байгуулахыг санаачилжээ. Музейн түүх сонирхолтой олон хуудастай. Тухайлбал, фашистын Германыг ялснаас хойш тус улсаас гаргасан Дрездений зургийн музейн домогт үзмэрүүдийг энд хадгалаад хожим БНАГУ-д буцаажээ. Сталинд өргөсөн бэлэг дурсгалын зүйлийн үзэсгэлэн 50-д оны эхээр Пушкиний нэрэмжит музейн хэдэн танхимд ажилласан билээ. 1974 онд нэрд гарсан «Жоконда»-г Лувраас музейд авч ирсэн юм. Энэ нь хуучин ЗХУ-ын соёлын амьдралын нэн чухал үйл явдал болжээ.   

Гэрэл зураг