Өнөөдөр тэмдэглэж байгаа  тамхи татахаас татгалзах дэлхийн өдөр москвагийн оюутнууд  хэдэн үйл явуулгыг зохион байгуулж, тухайлбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, сангийн яамдын дэргэд жагсаал хийнэ. Эдгээр тусгай газрын түшмэд тамхины компаниудын ашиг сонирхолыг хамгаалж байна гэж «Залуучууд тамхи татахын эсрэг» бүлэг үзэж байна. Оросын эрүүл мэндийн яамнаас тамхины эсрэг гүйцээж боловсруулсан хуулийн төслийг ойрын үед засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулна.Хуулийн төсөл  тамхи татагчид ба тамхи худалдагчдад ногдуулах хэдэн хязгаарлалтыг агуулсан байна.