НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онц төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний хүрээнээс гадуур сирийн асуудлыг шийдвэрлэж болно гэж АНУ үзэж байгааг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын элч төлөөлөгч Сьюзан Райс Нью Йоркод мэдэгдэв. Түүний хэлснээр бол Аннаны төлөвлөгөө ч Дамаскын эсрэг хориг ч Сири улсыг хямралт байдлаас  гаргахад туслахгүй бол « адгийн муу хувилбар» үлдэх юм. Тэрээр Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох тухай шууд өгүүлээгүй боловч Сирид хүч хэрэглэх ажиллагаа гаарснаар «мөргөлдөөн улам хурцдаж, интернационалч шинжтэй болж мэднэ» гэсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв. Тэгснээр  хямрал Сирид төдийгүй бүс  нутаг даяар гүнзгийрч мэднэ  гэдгийг Вашингтон ойлгож байна. НҮБ-ын АЗ болон бусад гишүүд  Аннаны төлөвлөгөө ба НҮБ-ын АЗ-ийн эрх мэдлийн гадуур үйл ажиллагаа явуулахад бэлэн байх эсэх байр сууриа тодруулах ёстой. Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг бүгд оролдвол байдлыг даамжруулахаас сэрэмжилж болно» гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын элч төлөөлөгч Виталийн Чуркин үүнтэй холбогдуулан мэдэгдэв. Тэгэхгүй бол хүнд хор холбогдол нь бүс  нутгийг хамарч хохирооно гэж тэрээр хэллээ.