Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад «Франс 24» телевизийн сувагт ярилцлага өгч, Москвад ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зургаан зуучийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээ «гайхамшигт үр дүнд» хүрнэ гэдэгт найдахгүй байна гэжээ. Ураныг 20 % хүртэл баяжуулах нь манай ард түмний хууль ёсны эрх гэж тэрээр мэдэгдлээ.» Энэ нь бидний эрх юм. Цөмийн зэвсэг бүтээх замаар хийх алхам биш» гэж Ираны ерөнхийлөгч хэлжээ. Үүний хамт манай орон ураныг ийнхүү баяжуулахаас татгалзах тухай өрнөдийн шаардлагыг тодорхой болзлоор биелүүлж мэднэ гэж тэрээр тэмдэглэв. Иран цөмийн тулш баяжуулахаас татгалзсныхаа хариуд юу авахаа мэдэх ёстой.

Олон улсын зургаан зууч болон Ираны төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Багдадад хийжээ. Талууд 6-р сарын 18,19 өдрүүдэд Москвад дугуй ширээний уулзалт  хийхээр тохиролцсон билээ. Тегеран шинжлэлийн реакторын түлш үйлдвэрлэх зорилгоор 2010 оны 2-р сард ураныг ялимгүй баяжуулж эхлэсэн. Өрнөдийнхөн мөн ажиллагааг зогсоохыг Иран улсаас шаардаж байна.