Сирийн чанадад байгаа этгээдүүдээс сөрөг хүчинд шахалт үзүүлж, Дамасктай  яриа хэлэлцээ хийхээс татгалзахад хүргэхийг оролдож байна гэж НҮБ-д суугаа Сири улсын байнгын элч төлөөлөгч Башар Жафари сэтгүүлчдэд мэдэгдэв.Хулад энгийн номхон маш олон оршин суугчийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах улсын комисс пүрэв буюу баасан гаригт ажлаа дуусгана гэж тэрээр мэдээллээ. Мөн түүнчлэн Жафари дэлхийн хамтын нийгэмлэгт хандан хүч хэрэглэх ажиллагааг шатлан өгөжүүлэх биш хямралыг эв зүйгээр зохицуулахад туслахыг уриалав. Манай орон НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг даган мөрдөж байна гэж Сирийн дипломат ажилтан ахин батлан илэрхийллээ.