Дэлхийн аврага энэтхэгийн иргэн Вишванатан Ананд Улсын Третьяковын зургийн музейн Инженерийн ордонд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд израилийн Борис Гельфандтэй тоглож, дэлхийн хамгийн хүчит шатарчны цолоо хамгаалав. Тэд 12 сонгодог өрөг тавьж хайнцснаас хойш тай-брек тэмцээнд Ананд Гельфандийг хожсон байна. Энэтхэгийн шатарч хурдан шатрын дөрвөн өрөгийн үр дүнгээр 2,5:1,5 харьцаатай хожив. Вишванатан Ананд 2007 онд анх удаа дэлхийн шатрын аварга болжээ. 2008 онд энэтхэгийн шатрын их мастер  оросын Владимир Крамникыг хожиж, цолоо хамгаалсан юм. 2010 онд Софид Ананд болгарын шатрын их мастер Топаловыг хожиж шатрын вангийн титэмээ хамгаалжээ.

Энэ удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний олонхи өрөг ширүүн өрсеөлдөөнгүйгээр түргэн дууссан. Жишээ нь хайнцсан 10 өрөгээс 7 нь 30 хүрэхгүй нүүдэлтэй байсан. Тав нь 25 дахь нүүдэлдээ дууссан билээ. Вишванатан Ананд хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, «бид хоёрын тоглолт бараг адилхан чанартай байсан. Азаар миний бие давуутай болж хожсон» гэв. Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн анх удаа нэрд гарсан музейд явагдав. «Шатар  спорт, шинжлэх ухаан, урлаг гурвыг хослуулсан. Энэ нь гайхамшигт санал юм. Цаашдаа Олон улсын шатрын холбоо тэмцээнийг ийм сайхан музейнуудэд зохион байгуулж явуулна» гэж Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов энэ удаагийн тэмцээний өмнөхөн хэлсэн билээ.