ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак 5-р сарын 31-нээс 6-р сарын 2 хүртэл Пхеньянд айлчилж, өрийн асуудлаар БНАСАУ-ын сангийн яамны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ. БНАСАУ-ын хуучин ЗХУ-аас авсан зээлтэй холбоотой өрийн тухай өгүүлж байна гэж өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээлэв. Орос, БНАСАУ хоёр өрийн асуудлаархи хэлэлцээг 2011 онд сэргээжээ. Талууд өрийг дарах бүдүүвчээр 2007 оноос наана тохиролцож чадсангүй. Тухайлбал өрийг хэсэгчлэн цайруулж, үлдсэн хэсгийг дарах хугацааг хойшлуулж эсвэл хөрөнгө оруулах хэлбрээр дараж болно хэмээн ОХУ үзэж байна. 2011 оны 8-р сард ОХУ, БНАСАУ-ын удирдагч Дмитрий Медведев, Ким Чен Ир нар Улаан Үдэд уулзаж, умард солонгосын өрийн асуудлыг шийдвэрлэх хандлагыг боловсрулсан билээ. Умард Солонгос манай оронд 11 тэрбум доллар өртэй гэж тэр үед Сергей Сторчак мэдэгджээ. Зээл зөвлөлтийн рублиар олгосон хийгээд 60 копейк 1 доллартай тэнцэж байсан.