Москва Сири улсын эсрэг хоригийг урьдын нэгэн адил эсэргүүцсээр байна гэж өчигдөр Нью Йоркод НҮБ-д суугаа Орос улсын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин АЗ-д зөвлөдөөн хийсний дараа мэдэгдлээ. Орос улс Сирид ажиглагчдын үйл ажиллагааг өргөжүүлэх саналыг авч үзэхэд бэлэн байна. Гал зогсоох тухай Кофи Аннаны төлөвлөгөөг одоогоор хэн ч хэрэгжуулэхгүй байгааг Виталий Чуркин тэмдэглэв. Дипломат ажилтны хэлснээр бол эрх баригчдад ч сөргө хүчинд ч зэмлэл ногдуулж болно. «Хулад 100 гаруй хүн амь үрэгдсний шалтгааныг өнөө болтол тодруулаагүйд тэрээр анхаарлыг хандуулав. Тэр зуур сирийн самуун дэгдээгчдээс ерөнхийлөгч Башар Асадад шаардлага тулгажээ. Тэд улс орны байдлыг зохицуулахад  Асадад 48 цагийн хугацаа олгосон байна. Энэ шаардлагыг биелүүлэх хугацаа маргааш үд дунд дуусах юм. Тэгээд самуун дэгдээгчид гал зогсоох дэглэмийг даган мөрдөх үүргээс өөрсдийгөө чөлөөлөх гэж байна.