Индонезид  оросын «Сухой Супержет-100» нисэх онгоц сүйдсэн газарт параметрийн бичлэг бүхий хайрцгийг олсон тухай эрэн хайх ажил хийж байгаа багийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв.Түүний хэлснээр бол хар хайрцаг бүрэн бүтэн байна. Сүйдсэн онгоцны яриа бүхий хайрцгийг 5-р сарын 16-нд олсон тухай урьд мэдээлсэн билээ. «Сухой Супержет-100» онгоц үзүүлэн танилцуулах нислэг хийж байгаад 5-р сарын 9-нд индонезийн Ява арлын баруун хэсэгт Салак нурууны ойролцоо сүйдсэн юм. 45 хүн, түүний дотор оросын найман иргэн амь үрэгджээ.