Өвөл цас бага орж, Обь мөрний усны түвшин урьд үзэгдээгүй хэмжээгээр доошлосны улмаас ундны ус дутагдана гэж эрдэмтэд үзэж байна. Обь бол Новосибирск, Барнаул, Бердск зэрэг томоохон хотыг ундны усаар хангах эх сувалж мөн. «Усан хангамжийн төдийгүй экологийн асуудал тулгарсан. Гол мөрний ус татарвал чанар нь доройтоно. Учир нь  усанд хаяж байгаа хаягдал зохисгүй нөлөөлөх юм. Ялангуяа Новосибирскын усан санг дүүргэх асуудал түвэгтэй болсон» гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Усан, экологийн хүрээлэнгийн захирал Юрий Винокуров тэмдэглэв. Бүр 1924 онд Баруун Сибирьт  хур тунадас багатай болсон гэж эрдэмтэн мэлээллээ. Алтайн мөсөн хайлсан ч Обь мөрний усны түвшинг нөхөн дээшлүүлж чадахгүй. Өнгөрсөн оныг бодоход энэ онд хайлсан мөсний  усан гол мөрнийг дөнгөж 60 хувиар дүүргэх юм. «Зун гандуу болно. Ялангуяа Алтай хязгаарын тал нутаг ган гачигт нэрвэгдэнэ» гэж газар зүйн ухааны доктор Юрий Винокуров анхааруулав.