Европын эдийн засгийн хямрал Зүүн-өмнөд Азийн орнуудын байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно мэдэгдээд «евро бүсийн нэгдсэн загварыг» бүс нутагт хэрэглэхээс сэрэмжлэхийг уриалав.Юдхойоно «Уолл-стрит жорнэл» сонинд ярилцлага өгч, Европт бараа таваарын эрэлт хэрэгцээ суларсан учир хятадын эдийн засгийн өсөлт унасан явдал Зүүн-өмнөд Азийн эдийн засагт шууд нөлөөлж мэдэхийг мэдэгдэв. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн 10 улс 2015 он гэхэд эдийн засгийн нэгдсэн зах зээлийг байгуулах зорилго тавьсныг Франс Пресс агентлаг дурдав. 

Европт болсон хэрэг явдал бүс нутагт  сургамж болох ёстой гэж тус холбооны гишүүдийн дотор хамгийн том эдийн засагтай Индонезийн ерөнхийлөгч мэдэгджээ. «Бид ЕХ-той адилхан бүтэц, шинж чанартай хамтын нийгэмлэгийг байгуулах ёсгүй» хэмээн үзэж байна гэж Индонезийн ерөнхийлөгч сонинд өгсөн ярилцлагдаа онцлов. Түүний хэлснээр бол Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишууд сайтар бодож уялдуулан зохицуулсан эдийн засгийн бодлого бүхий нийтийн зах зээлийг Зүүн өмнөд Азийн  орнуудын холбооны гишүүн орнууд байгуулвал зохино. 600 сая орчим хүн Зүүн-өмнөд Азид оршин суудаг хийгээд нийт ДНБ нь жилд бараг 2 триллион долларт хүрсэн байна.