Өнөөдөр Ашхабадад ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцогчид эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал, спортын хүрээнд  хамтран ажиллах тухай арав гаруй баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал эрчим хүчний нийтийн зах зээлийн ажлыг илүү  үр бүтээлтэй болгох, ТУХН-ийн орон зайд и хүчний системийн ажлыг сайжруулахаар тохиролцсон байна. Зөвлөлийн гишүүд чөлөөт худалдааны бүсийн тухай Гэрээнд нэгдэх гэсэн Узбекистаны хүсэл эрмэлзэлийг дэмжив. Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев тус хэлэлцээрт нэгдэгсдийн тоог нэмэгдүүлэхийг ТУХН-ийн орон зайд интеграцчлах үйл явцын нэн чухал болзолын нэг хэмээн дурдав.