Орос улс Сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн шинэ хуралдааныг ойрын үед зарлан хуралдуулах  болон АЗ-өөс тус улсын байдалд нөлөөлөх зорилгоор ямар нэг арга хэмжээ авах саналыг эсэргүүцэж байна. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатиловын хэлснээр бол сирийн Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсныг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн саяхны мэдэгдэл сирийн эрх баригчдад явуулсан нэлээд хүч нөлөөтэй дохио болсон. «Иймээс одоо АЗ-д тус улсын байдалд нөлөөлөхээр  ямар нэг шинэ арга хэмжээг авч үзэх цаг болоогүй хэмээн үзэж байна» гэж дипломат ажилтан мэдэгдлээ. Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж олгох нь зайлшгүй чухал гэж тэрээр онцлов. «Өрнөдийн түншүүдийг оролцуулан гадаадын бүх этгээдээс сөрөг хүчинд зохих нөлөө үзүүлэх нь чухал» гэж Гатилов нэмж хэллээ. Сирийн үндэсний зөвлөл сөрөг хүчний өмнөөс зэвсэгт тэмцэл хийхийг шууд уриалж байгааг хүлцэж болохгүй. АЗ-өөс «зэвсэгт довтлогын» тухай шийдвэр гаргаагүй  байна гэж Оросын ГХ-ийн дэд сайд Гатилов нэмж хэлэв.