Хятад, Япон  улсууд нь  улс төрийн хурц сөргөлдөөнтэй байдлаа  эс харгалзан санхүүгийн салбарт  түншлэхээр санаархаж байна. 6-р сарын 1-нээс эхлэн долларыг шахаж, юань болон иенээр шууд тооцоогоо хийж байх юм. Хоёр талын худалдаа нь өөрсдийн үндэсний валютын нэгжүүдээр Шанхай болон Токиод явагдах болно.

Бээжин, Токиод аажимдаа валютын зуучийн үүрэгтэй  доллароос татгалзаж энэхүү шийдвэрийг  хэрэгжүүлэхэд нийт 6 сар шаардагдав. Шийдвэрийг  өнгөрсөн оны 12-р сард Бээжинд Японы  ерөнхий сайд Есихико Нода айлчлал хийх үеэр баталсан юм.  Энэ хугацаанд талууд нилээд хэдэн удаа хүчтэй маргалдсан.  Зүүн-Хятадын тэнгисийн  маргаантай арлууд болон Хятад улс Япон руу нийлүүлэх ховордсон металлын квотыг багасгаснаас болж муудацгааж байв. Эцэст нь  Токиод уйгуруудын Дэлхийн чуулганыг зохион   явуулсан нь бас шалтаг болсон.   

Нөгөөтэйгүүр, улс төрийн зөрчилдөөн нь Бээжин болон Токиод эхлээд  5-р сарын дунд үед Сөүлд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг  эхлүүлэх тухай яриа хэлцэл явуулахад саад болсонгүй.Дараа нь юань болон иений гэрээ байгуулахад. Хятад улсын шууд валютаар бусад орнуудтай солилцоо хийх гэрээ нь  Орос улстай ч бий.  “Рубль-юань” хос нь долларт холбогдолгүй.  Гэтэл  Хятад улс анх удаагаа ийм маягийн  гэрээ байгуулсан. Учир нь тэрхүү валют нь дэлхийн нөөцийн валют – иен юм.  Энэ бол хоёр талын харилцаанд гарч байгаа “үсрэлт” гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Иосиф Дискин тэмдэглээд

«Энэ гэрээ бол тэмдэглүүштэй үйл явдал.  Энэ нь  Хятад  улсыг  дэлхийн валютын зах дээр хөгжим захиалж чадах хэмжээний болсныг гэрчилж байна. Нөгөөтэйгүүр, Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд дэлхийн томоохон эдийн засагууд дэлхийн валютын системийн суурийг хөндөх гэрээ хийхэд ч бэлэн байна. Ингэхэд Япон нь эдийн засгийнхаа хувьд  АНУ болон Хятадын дараа гурав   ордог.    Эдгээр нь дэлхийн санхүүгийн шинэ журам бүрэлдэн тогтох бүхий л шинж чанарууд юм. Одооноос  аажимдаа бүрэлдэж байгаа бөгөөд  үүнд  доллар, евро нь давамгайлах үүрэг гүйцэтгэж чадахгүй болоод байна» гэлээ.

Японтой хийсэн шууд юань, иенээр солилцох тухай гэрээ нь Хятад улсад  алт-валютын авдараа шинээр бүрдүүлэх боломж олгож байна гэж Иосиф Дискин үзэж байна.

«Хятадын хувьд бол энэхүү гэрээ нь чухал үүрэгтэй, учир нь тэд өөрсдийн алт-валютын нөөцөнд байгаа америкийн мөнгөний нэгжийг хорогдуулахыг эрмэлзэж байгаа.  Харин тэдгээр нь   гурван их наяд гаруй доллар юм. Цаашид долларын ханш нэмэгдэх нь алт-валютын нөөцийг үнэгүйдүүлэхэд хүргэж мэднэ. Яагаад гэвэл,  долларын ханш маш хүчтэй хэлбэлзэж байна. Энэ утгаараа Хятад долларыг Японтой худалдаа эрхлэхдээ  гаргах сонирхолтой байна. Харин нөгөө нь долларын зуучгүйгээр  Хятадтай өөрийн үр ашигтай худалдааг өсгөхийг   зорьж байна» гэж Иосиф Дискин хэллээ.

Азийн ихэнхи орнууд дэлхийн эдийн засгийн хямралын үед доллароос татгалзаж,  үндэсний валютаар харилцан тооцоонд ороод байгаа юм. Гэхдээ долларт  хамгийн хүчтэй дуудлагыг ШХАБ-ын орнууд хийх төлөвтэй байна. 4-р сард Нью-Делид Бразил, Орос, Хятад болон Өмнөд Африкийн БНУлсын Төв Банкны тэргүүнүүд худалдааны харилцан тооцоо болон хөрөнгө оруулалтуудынхаа төслүүдийг үндэсний валютаар явуулж байхаар шийдсэн юм. Энэ “тав” ниилээд дэлхийн үйлдвэрлэлийн  20 гаруй хувь болон дэлхийн худалдааны нийт хэмжээний гуравны нэгийг  бүрдүүлж байна.