Залуучуудад сайн боловсрол олгож тэдэнтэй зөв ажиллах нь технологийн зэвсэгийн  болон батлан хамгаалахын хөгжлийн  гол нөхцөл  юм. Үүнд би итгэлтэй байна гэж “Ока” болон “Искандер-М” пуужингуудын цогцолборуудыг зохиосон нэрт зохион бүтээгч  Сергей  Непобедимый  ярьж байна.

Сергей Павлович Непобедимый  бүхий л амьдралынхаа туршид  ЗСБНХУ-ын хамгийн нууц хүмүүсийн нэг байсан. Тэр гадаад явах эрхгүй, түүний зургийг  нэг ч хэвлэлд  нийтлэж болохгүй байв. Дам яриагаар  хэдэн арван жилийн өмнө  Тагнуулын төв газар нэрт зохион бүтээгчийн араас уйгагуй мөрдөж байв.Ингэхдээ ядахнаа түүний төрхийг мэдэхийг оролдож байжээ. Түүний боловсруулсан  “Малютка”, “Штурм”, “Игла”, “Точка”, “Ока”  пуужингийн цогцолборууд нь дэлхийд Калашниковын автоматаас дутуугүй нэртэй байлаа. Гэтэл тэдгээрт зохиогчийн нэрийг өгнө гэдэг бол үндсэндээ нууцыг задлахтай адил байв.

Сергей Непобедимый бага наснаасаа техник ихэд сонирхож байжээ. Тэрээр эх орны  шинжлэх ухааны  хөгжлийн   урт замыг туулжээ. Ингэхдээ тосгоны дарханаас зохион бүтээх товчоо хүртэл шүү.

«Би таван настай байхдаа л дарханы газар руу гүйдэг байлаа. Тэнд төмөр улайсган давтаж, нэг хэсгийг нөгөөтэй нь нийлүүлж хайлуулж байгаа нь надад их таалагддаг байлаа. Дархан балбаснаар төмөр давтагдаж, яг л гагнасан юм шиг болж байлаа. Дараа нь манай тосгонд анхны тракторууд ирсэн.  Би техникэд   маш их сонирхолтой байсан бөгөөд заримдаа янз бүрийн жижигхэн машин хийдэг байлаа» гэж Сергей  Непобедимый хэллээ.

1938 онд Непобедимый Бауманы нэрэмжит Техникийн улсын их сургуульд орж суралцжээ. Аугаа эх орны дайны үед тэр фронтод сайн дураараа явах гэж саналаа өгтөл түүнийг явуулсангүй.Оюуны дээдсүүдийг хамгаалах зорилгоор  3,4 болон 5-р курсийн оюутнуудыг  фронтод явуулахгуй байх  албан ёсны тушаал гарсан байв. Гэхдээ Непобедимый бусад оюутнуудын хамт  фронтын шугамаас холгүй нуувчны  нүх ухаж байсан юм. Байлдааны ажиллагаанд тэр оролцоогүй, гэхдээ онгоц болон танкуудыг өөрийн нүдээр харсан. Чухамдаа тэр үед л тэр эдгээр машинуудыг сөрөн зогсож, хамгаалж чадах зэвсэг бүтээхээр шийдсэн. 1980 онд зэвсэгт хүчинд нийлүүлэгдэх болсон “Ока” тактикийн – шуурхай пуужингийн цогцолборыг  тэр одоо болтол өөрийн гол бүтээл гэж тооцдог юм.

«Миномёт бол бага зайнд бууддаг. Буудах үед тэр бүх ээрч хүчээ  өөрийнгөө тухбаригдуулахад зарцуулдаг. Мин нь тодорхой хурдтай гардаг бөгөөд зогсооход хурдаа алддаг, тиймээс холын зайнд тохирохгүй. Би өөр механизмд шилжсэн.  Пуужинг хөөргөхөд түүний гол ажил хөөрөх үедээ явагддаг , чухамдаа энэ нь зайг нэмэгдүүлэх боломж өгч байгаа юм.  Эцэст нь хэлхэд, би дэлхийд хамгийн тэргүүний 400 км зайтай “Ока”  төхөөрөмжийг бүтээсэн. Үүгээрээ бид америкчуудыг гүйцэж түрүүлсэн» гэж Сергей  Непобедимый хэллээ.

1989 онд АНУ-тай СДЗ-ийн гэрээний  хэрэгжилтийн хүрээнд  бүх  “Ока” цогцолборуудыг устгасан. Тэр үед Непобедимый Коломна дахь Зохион бүтээх товчооны ерөнхий захирлын ажлаа өгөөхөөр шийдсэн.  Дараа  нь “Ока”  пуужингийн цогцолборыг орлож чадах дэлхий дахинд нэрд гарсан “Искандер-М” цогцолборын төслийг  бүтээсэн юм.

Улс төрчид зэвсэглэлийг хорогдуулж, 21-р  зуун энх тайвны зуун болох ёстой тухай  аль хэдийнээс яриа  хэлэлцээ явуулж байна.  Ийм үгэнд итгэж болохгуй гэж  Сергей Непобедимый үзэж байна.  Аливаа хорогдуулалт нь юуны өмнө давшилтын зэвсэглэлийг хамрах ёстой, ингэхдээ батлан хамгаалалтыг оролдож болохгуй. Бүхий л амьдралаа эх орондоо  бат бэх бамбай  байгуулахад зориулж ирсэн ийм бодолтой явдаг  аж.