Зөвлөлтийн болон оросын зураг төслүүдээр барьсан атомын станцуудад зориулсан  хямралын нэгдсэн төвийг Орос улсад байгуулна. «Росэнергоатом» нэгдлийн тэргүүн дэд ерөнхий захирал Владимир Асмолов «Атомын энергийн аюулгүй байдал, үр ашиг, эдийн засаг» сэдэвт Олон улсын техник-эрдэм шинжилгээний 8-р бага хурлын үр дүнгээр энэ тухай мэдэгдэв.

Атомын энерги нэлээд хүнд бэрх үед шилжсэн. «Фукушима-1» АЦС-ад  осол гарснаас  хойш мэгдэн сандрах, айж эмээх явдал гаарав. Нэг жилийн өмнө 54 цөмийн эрчим хүчний блок ажиллаж байсан Япон бүх реактор зогсоосныг үүнтэй холбогдуулан хэлэхэд хангалттай биз. Зарим улс тухайлбал Герман, Швейцар улсууд барьж эхлэсэн барилга байгууламжуудад ажлаа зогсоож, цөмийн энергиэс татгалзахаар шийдвэрлэв. Оросын мэргэжилтнүүд яаралтай шийдвэр гаргалгүй АЦС-ын нэмэлт аюулгүй байдлын хөтөлбөрүүдэд анхаарлаа төвлөрүүлэв. Тухайлбал осол гарсан нөхцөлд эрчим хүчээр хангах  системийг шинэтгэж, үүсгүүрт ус дамжуулах нөөц бүдүүвч ба хийгээр гал сөнөөх системийг нэвтрүүлсэн гэж Владимр Асмолов хэлээд

«Сүүлийн дөрвөн жилд  станцуудын аюулгүй байдлын системийг шинэтгэхэд жил дутам 1 тэрбум гаруй доллар гаргасан. Жишээ нь аюулгүй байдлын хоёр сувагт  гуравдахийг нэмсэн юм. Түүнээс гадна удирдлага, хяналтын түргэн ажиллах системийг сайжруулж, осол гармагц реакторыг зогсоох тоот  системийг нэвтрүүлсэн» гэв.

Оросын атомын салбарынхан ийм их хэмжээний хөрөнгө ухамсарлтай зарцуулсан гэж «Росэнергоатом» нэгдлийн дэд дарга үзэж байна. Түүнчлэн зардлыг атомын энергийн аюулгүй байдал болон Оросын өрсөлдөх давуу талыг хэвээр хадгалахад оруулсан хөрөнгө хэмээн үзэж байна. Тэр ч байтугай Японы станцад осол гарснаас хойш оросын одоо ажиллаж байгаа бүх 10 АЦС-ын байдлыг ахин шалгав. Хянан шалгах ажиллагаа АЦС-ууд байгалийн гай гамшиг, техникийн үүдэлтэй онц байдлаас хамгаалалттайг нотлон харуулсан гэж Владимир Асмолов хэллээ.

Росатом нэгдлийн мэдээ баримтуудаас харахад сүүлийн таван жилд оросын АЦС-д ноцтой  нэг ч осол гараагүй. Оросын атомын станцууд найдвартай чанраараа АНУ, Их Британи, Герман улсуудаас түрүүлж дэлхийд 2-р байр эзлэв. МАГАТЭ ч оросын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг батлав. Оросын станцуудыг олон улсын шинжээчдийн шалгалтад буурьтай бэлтгэж, бүх зөвлөмжий нь харгалзсан хэмээн МАГАТЭ-гийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын газрын удирдагч Мирослав Липар үзэж байна.

«Бид одоохондоо Волго-Донская, Балаковская зэрэг хоёр станцыг шалган байцаасан. Оросын мэргэжилтнүүд бидний зөвлөмжийг анхааран станцуудын ажлыг сайжруулсанд сэтгэл ханамжтай байна» гэж Липар хэлэв.

Оросын цөмийн салбарынхны мэдээлснээр атомын цахилгаан станцуудын аюулгүй байдлын системийг боловсронгуй болгох  ажил үргэлжлэнэ. Бүр ирэх онд эрдэмтэд хожмын газар хөдлөлтөөс реакторыг хамгаалах хосгүй системийг боловсруулна. Газар хөдлөлтийг мэдрэх төхөөргүүдийг АЦС-ын эргэн тойронд хэдэн арван км зайтай байрлуулах юм. Аврах дохио  ирмэгц газар дорхи түлхэц станцын дэвсгэр нутагт хүртэл тус систем реакторыг автомат  аргаар зогсоох юм.