ТУХН-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал нөхцөлүүд нь худалдааны чөлөөт бүсийн тухай Гэрээний оролцогчдыг өргөтгөх нь чухал юм. Энэ тухай өнөөдөр Оросын засгийн газрын ерөнхий  сайд Дмитрий Медведев Ашхабадад  ТУХН-ын орнуудын засгийни газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Түүний ярьж байгаагаар,  Хамтын нөхөрлөлийн орнуудын  харилцан худалдаа сүүлийн үед 36 хувиар нэмэгдэж, бараг 300 тэрбум долларт хүрчээ.  ТУХН гишүүн орнуудад эдийн засгийн шинэчлэл шаардагдаж байгаа тухай Медведев онцлон тэмдэглэв. Тэрээр мэдэгдэхдээ, Москва өндөр технологийн салбарт хамтран  ажиллах тусгай заалтыг батлахыг санал болгож байна гэв.