НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун шашны  тэргүүн нарыг өөрсдийн санал бодлыг болон зөвшөөлцөлүүдээ явуулахдаа  кибер орон зайг  ашиглахыг уриалжээ.

“Хүн ямар шашин, шүтлэгтэйг  эс харгалзан бид хүчээ нэгтгэн үүгээрээ олон зүйл дээр хүчирхэг гэдгээ харуулж болох юм. НҮБ олон  хэлбэрт  яриа хэлэлцээг үнэлж байдаг юм” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын өнөөдөр  Астанад ажлаа эхэлсэн  Дэлхийн болон уламжлалт шашнуудын тэргүүн нарын  IV их хуралд ирүүлсэн илгээмжинд  дурджээ.

“Арабын ертөнцид болон дэлхийд болж байгаа үйл явдлууд нь залуучуудын дэмжлэг ардчлал болон соёлын нэгдэлийг  хангахад ямар чухал болохыг харуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Египтэд болсон түүхэн сонгуулиуд нь залуучуудын удирдлага дор иргэд арчилсан  өөрчлөлтүүдийг хангахад том хүчин болж чадах юм гэдгийг харуулж байна гэж Пан Ги Мун захидалдаа дурджээ.

Нөгөөтэйгүүр,НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга   тэмдэглэхдээ, “мэдээллийн   технологиуд нь нэг талаас нэгтгэх таатай элемент байж болох авч, нөгөөтэйгүүр тэд үзэн ядахад ашиглагдаж болох юм”.  

“Өнөөдрийн манай зорилго бол орчин үеийн хэвэлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг  энэ чухал  асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэх.  Эрхэм шашны удирдагч та нарыг  би  их хурлын  харилцан ажиллагаагаар дамжуулан кибер орон зай руу орж олон сая хүнд өөрсдийн энх тайвны үзэл баримтлаалаа илгээгээч уриалж байна “ гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.