Казахстаны нийслэл Астана хотод  дэлхийн болон уламжлалт шашинуудын тэргүүн нарын IV  их хурал нээгдэв .Их хурлын  гол сэдэв “Энх тайван, зөвшилцөл - хүн төрөлхтөний сонголт”.  Их хуралд дэлхийн 40 орны 80 гаруй төлөөлөгч оролцож байна.  Хурлын ажилд  Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцож байна. Хурлын төлөөлөгчид 5-р сарын 31-нд тэмдэглэх Улс-төрийн хэлмэгдэгсдийн өдөр 1932-1933 онуудад  өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөний нээлтэнд болон Казахстанд  улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн хүмүүсийн дурсгалд   зориулсан мөргөлд оролцоно.

Их хуралд оролцогсдын дунд ислам, христи, иудаизм, буддизм, индуизм болон олон улсын томоохон байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Их хурал гурван жилд нэг удаа явагддаг.