5-р сарын 28-ас  6-р сарын 4-ний  өдрүүдэд зохион явагдах  Ази-Номхон далайн бүсийн орнуудын олон улсын  III хөгжмийн наадмын хүрээнд “Азийн залуу балет” нэртэй концерт боллоо. Хамтлаг нь Красноярск, Пермь, Якутскад суралцдаг  Япон, Монгол, Тайван болон Солонгос оюутнуудаас бүрджээ. Түүнчлэн, хамталгийн бүрэлдэхүүнд  бүжгэн жүжгийн нэртэй мастерууд оржээ. Үүнд: японы иргэн Морихиро Ивата /Их театр/, Сеулийн уугуул иргэн Ким Кимин /Марийны теарт мэргэжил дээшлүүлж байгаа/.  “Азийн залуу балетчин” концертын хөтөлбөрт сонгодог болон орчин үеийн  бүжгийн жүжгүүдийн хэсгүүдээс  тоглож харуулжээ.