Кувейтын ГХЯ-ны тэргүүн шейх Сабах Халед ас-Сабах мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, арабын нилээд хэдэн орнууд энэ бямба гаригт Сирийн байдлыг  хэлэлцэхээр  төлөвлөж байна гэв. Уулзалтанд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан оролцоно гэж Кувейтын мэдээллийн КУНА агентлаг уламжилжээ. Уулзалт зохион явагдах газрыг мэдээлээгүй байна. Кувейтын ГХЯ-ны тэргүүн  тэмдэглэхдээ,  “ойрын үед Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи нартай  Сирийн байдлыг  хэлэлцэхээр  төлөвлөж байна “гэжээ.4-р сараас Сирид Аннаны төлөвлөгөөний дагуу түр эвлэрэл зарлаад байгаа юм. Үүний хэрэгжилтийг   НҮБ-ын ажиглагчид хянаж буй юм. Гэтэл мөргөлдөөний талууд  зэвсэглэсэн  шинэ байлдаанууд   болон эдгээрүүдэд алагдсан хүмүүсийн  тухай байнга мэдээлж байна. Олон улсын ажиглдагчдын уламжилснаар, Сирийн Хула тосгонд 5-р сарын 25,26-ны өдрүүдэд  болсон  эмгэнэлт явдлын улмаас 100 гаруй хүн алагдсаны дотор хүүхдүүд, эмэгтэйчүүд байсан аж. НҮБ-ын АЗ энгийн иргэдийг хамгийн “хатуу аргаар “хөнөөсөн явдлыг  эрс буруушаав. Сирийн эрх баригчид  эмгэнэлт явдалд хамааралтайгаа няцаан, хариуцлагыг исламын алан хядагчдад  тохож буй юм.  Мягмар гаригт Анааныг Дамаскад айлчлахын өмнө тосгон руу дайрчээ.