Сирийн байдлыг зохицуулах Олон улсын зууч Кофи Аннан Дамаскад хийсэн мэдэгдэлдээ,Хулед болсон эмгэнэлт явдлын дараа хямрал “дээд цэгтээ хүрсэн”. Өмнө нь Өрнөдийн нилээд хэдэн орнууд Хулед үй олноор нь хүний амийг хөнөөсөн явлаас хойш  сирийн дипломат  өндөр албан тушаалтангуудыг хөөж гаргахаар шийдвэр гаргасан. Дамаск мэдгэлдээ,  энэхүү эмгэнэлт явдал нь террористуудын гараар хийгдэсэн гэжээ. Гэтэл Өрнөдийнхөн энэхүү гэмт хэрэгт ерөнхийлөгч Башар Асадыг буруутгаж байгаа юм.

Сирийн асуудлын  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч    мягмар гаригт ерөнхийлөгч Башар Асадыг тус улсад хүчирхийллийг зогсоох арга хэмжээг  нэн даруй  авахыг уриалсан.  Түүний ярьж байгаагаар, хямралаас гарах төлөвлөгөөг хэрэгжүүлэх  шийдвэртэй арга хэмжээг “маргааш биш, яг одоо” авах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, Францын ерөнхийлөгч Олланд Сирид цэргийн ажиллагааг  явуулах боломжийг үгүйсгээгүй. Тэрээр тэмдэглэхдээ, үүний тулд нэг жилийн өмнө  Ливийн тохиолдолдтой адил НҮБ-ын АЗ-ийн холбогдох мандат Орос, Хятадын зөвшөөрөлтэй  шаардагдах болно. 

Үүнтэй зэрэгцэн Олланд хэлэхдээ,   Сирийн тохиолдолд “заавал цэргийн байх албагүй” шийдвэрийг эрэлхийлэх шаардлагатай юм гэв. 6-р сарын эхээр Франц улсад болох “ сирийн анд нөхдийн” ээлжит бага хурал дээр Дамаскад дарамт шахалт үзүүлэх болно гэж “Франс-2” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.Цагаан Ордны төлөөлөгч  Жей Карни  Хулед болсон эмгэнэлт явдлыг  “Асадын нүгэлийн аймшигтай гэрч” гэж нэрлэжээ.  Нөгөөтэйгүүр,  тэрээр тэмдэглэхдээ,  Сирийн цэргийн ажиллагаа нь маш их цус асгаруулалтад хүргэнэ гэжээ.  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Хуле тосгонд гарсан үйл явдлыг мөрдөх ажлыг  НҮБ-ын ивээл дор явуулахыг уриалав.Кофи  Аннантай утсаар хийсэн яриа хэлцэлдээ  Сирийн асуудлаар НҮБ-ын  болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь бүр чухал болоод байна гэж цохон тэмдэглэв.