Италийн өмнө хэсэгт гарсан газар хөдлөлтийн улмаас 13 хүртэл тооны хүн нэрвэгдээд  байна. Нийт 100 орчим хүн хохирол амссан тухай Sky TG 24 телевизийн  суваг  Иргэний хамгаалалтын албаны мэдээг иш татан уламжилжээ.  5,8 баллын  хүчтэй газар хөдлөлт  мягмар гаригийн өглөө болллоо. Газар хөдлөлтийн голомт Эмилия – Романья мужийн Моден тосгоны газар 10 км гүнд болжээ.  Үүний дараа 5,3 баллтай газар хөдлөлт дахин болжээ.  Түүнчлэн, мэргэжилтэнүүд нилээд хэдэн хүчтэй түлхэлтүүдийг тодорхойлжээ.  Газар хөдлөлт Моден болон Болонья тосгонуудад  хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөсний улмаас тус суурингуудад олон байшин барилгууд нурж унасан байна. Хэдэн зуун хүмүүс өөрийн орон гэрийг орхин явжээ.

Гэрэл зураг