“Сина-Вэйбо” компаний удирдлага “Твиттерын”    хятадын хувилбар нь өөрийн микроблогуудыг ашиглах дүрмийг өөрчилжээ. Шинэ сервис үйлчилгээний шинэлэг зүйлийн нэг бол онооны систем аж.   Ингээд аливаа  хэрэглэгч нь 80 баллаас эхэлж байгаа бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчихийг уриалсан, цэргийн нууцыг задалсан  ямар нэгэн мэдээлэл тараавал тэр бүрд балл хасагдана. Хэрэглэгчийн оноо “0” хүрэнгүүт түүнийг сүлжээнээс хасна.  Ингэхдээ блогерууд нь өөрсдийн  балансыг янз бүрийн “Синга-Вейбо” –компанийг сурталчилсан арга  хэмжээнд оролцож оноо авч болох аж.

Энэ нь Хятадын эрх баригчдын  өөрийн иргэдийн нийгмийн сүлжээнд гар хүрч байгаа эхний бус үйлдэл юм. Тус улсын хайлтын сүлжээ нь  автомат цензуртэй. 2012 оны 3-р сараас хэрэглэгчид  Интернет порталыг ашиглахдаа  өөрийн жинхэн нэр, бүртгэлийн дугаарыг заах ёстой журам тогтсон юм.