Оросын сансрын агентлаг Сар руу тэнд судалгаа шинжилгээний бааз байгуулах зорилгоор жолоодлогот  нислэг хийхээр төлвлөж байна. Ирээдүйн нислэгийн тухай 5-р сарын 22-24 ны өдрүүдэд Вашингтонд явагдсан Олон улсын сансрын бага хурал дээр / Global Space Exploration Conference/ тодорхой болсон юм. “Энд Саран дээр байнга байх баазын тухай яригдаж байна гэж “Роскосмос “байгууллагын тэргүүн Владимир Поповкин энд хэллээ. Тэрээр цааш хэлсэн үгэндээ” Бид сансрын нисгэчдийн багаа бүрдүүлсэн байгаа.  Тэд Саран дээр нислэг хийх  болно”гэв.

«Сансрын нисгэгчдийг шалгаруулах уралдаан нээлттэй . Үүнд Орос улсын иргэн, сайн  эрүүл чийрэг биетэй, техникийн юм уу, анагаах ухааны мэргэжилтэй хүмүүс оролцож болно.  Өнөөдөр шинжлэх ухаан  Сарыг ашиглаж болох тийм түвшинд хүрээд байна.  Бид Сар уу болон Ангараг гариг руу нисэх нислэгүүдийн нисгэгчтэй, нисгэгчгүй нислэгүүдийг  хамгийн чухалд авч үзэж байна. Учир нь энд сонирхолтой зүйлүүд маш олон бий. Жишээ нь  Сарны туслалцаатай одон орны лабораториуд байна, Нарны аймгуудад хийх ажиглалт байна. Миний бодлоор 2020 он гэхэд Оросын иргэд Саран дээр очно. Энэ нь өмнө үеийн  сансрыг эзэмших улс төрийн ач холбогдолтой  үеэс, огт өөр бөгөөд  нэр хүндийн  хэрэг биш юм» гэж Владимир Поповкин хэллээ.

 Орос улс НАСА-тай  болон европын сансрын агентлагтай  хамтран хоёр хувилбарыг  хэлэлцэж байна. Нэг нь Саран дээр жирийн баазыг байгуулах. Нөгөө нь  Сарны тойрог зам дээр станц байгуулах.“Сарыг дэлхийн соёл иргэншилтэй нэгтгэх урт хугацааны хөтөлбөр стратегийн зорилт юм.Үүний тулд сансрын бүхий л төрлүүд шаардлагатай: жолоодлоготой, жолоодлогогуй. Энэхүү  суурин дээр бусад салбаруудын технологид сонирхолтой, шаардлагатай олон төслүүдийг боловсруулж болох юм” гэж Роскосмосын тэргүүн тэмдэглэв.

Нөгөөтэйгүүр бага хурал дээр Японы сансрын  агентлаг хийсэн мэдэгдэлдээ, Саран дээр нислэг хийхээр төлөвлөж байгаа тухай танилцуулав. “Бид Сарыг хүн төрөлхтөний эзэмших ёстой дараагийн зорилт гэжэ үзэж байна”гэж JAXA /ЖАХА/ агентлагийн гүйцэтгэх захирлын орлогч Ямаура Юичи хэлсэн.  Дэлхийн хиймэл дагуулын нислэгт  улс орнууд өрсөлдөх үү? Аль эсвэл одоогийнх шиг  нэгдэж нийлэх юм уу?

Одоогийн байдлаар Роскосмос  болон  JAXA  хоёр  нь  японы “Кибо” модульд байрлуулсан лаборатори дээр   Олон улсын сансрын станцын хүрээнд   хамтран ажиллаж байна. Энэ бол хамгийн том лабораторын   модуль хийгээд  одон орны болон физик, биолог, анагаах ухаан болон бусад судалгаа шинжилгээнд зориулагдсан юм.   

Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд японы хоёр одон орон судлаач эрдэмтэн бэлтгэгдэж байна. Тэд бол Ногути Соити болон Ваката-сан нар юм.  Тэд хоёулаа сансарт  нэг бус удаа байсан бөгөөд Ваката-сан Олон улсын сансрын станцын 39 дэхь багийг тэргүүлж магадгүй байгаа юм.  JAXA агентлагтай хамтран Буд гариг болон түүний орчныг  судлахаар   сансрын нислэгийг 2013 онд төлөвлөж буй юм.

2020 он хүртэл найман жилийн дараа хийх жолоодлоготой сансрын нислэгийн тухай эрдэмтэд маргаж байх зуур НАСА сонирхолтой нэгэн  баримт бичгийг нийтэлжээ. Үүнд Сарны гадаргүүн  дээр нисэх  аливаа хөлөг юм уу, одон орон судлаачид нь АНУ ын Саран дээр байгаа өмнөх хөлгийн дурсгалуудад ямар зайнаас ойртохыг  хуульчилсан аж.  Тухайлбал,  “Аполлон-11” модулийн Саран дээр  буусан газраас 75 метрийн зайнаас хил зөрчихгүй байхыг зөвлөжээ. 

Одоогийн байдлаар эдгээр зөвлөмжүүд нь  биелэгдэх боломжгүй юм, тэгээд ч  тэдгээрийг заавал биелүүлэхэд хүргэх  механизм  ч алга.Уг баримт бичигт, эдгээр нь сансрын Сарны нислэгийн экспедицүүдийг зохион байгуулагчдад туслах зорилгоор болон сонирхогчдод  Сарны  судалгаа шинжилгээний түүхэн дурсгалыг ирээдүйн  шинжлэх ухааны чадавхийн хувьд хадгалан, хамгаалах үүднээс боловсруулагдсан гэжээ.