Хятад улс цохилтын ба шумбагч хөлөг эсэргүүцэх боломжтой «Төсөл 056» хөлөг онгоцоо усан замд гаргав. Энэ шинэ хөлөг онгоц тэнгис дэх маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар хятадын ашиг сонирхолыг хамгаалахад гоц таарна гэж цэргийн шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятад Цэргийн төв зөвлөлийн  дэд дарга хурандаа-генерал Го Босюны Японд хийх айлчлалыг болиулав. Дяоюйдао арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудал хурцдсан учраас ийм шийдвэр гаргажээ. Сүүлийн үед Хятад, Филиппиний хоорондын харилцаа ч эрс хурцдав. Хятад-японы маргааныг бодоход энд байдал илүү түгшүүртэй болсон. Өмнөд Хятадын тэнгис дэх Скарборо усан дорхи хадны тойрны санал зөрөлдөөн гаарав. Хятадын нисэх онгоцны компаниуд Филиппиний дээгүүр хийх нислэгийг болиулав. Түүнчлэн аялал жуулчлалын агентлагууд Филиппинд аялах бичгийг хүчингүй болгов. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал эрс хурцдасны хариуд Бээжин дипломат арга хэмжээ авч төдийгүй батлан хамгаалах боломжоо зузаатгаж байна.

«Төсөл 056» хөлөг онгоцны тухай анхны мэдээлэл 2010 оны 11-р сард тархсан. Тэр үед Сянган дахь Хятадын ардын чөлөөлөх армийн  гарнизоны дэд командлагч хошууч-генерал Ван Зюньли шинэ хөлөг онгоцны загварыг Хонконгийн их сургуульд бэлэглэсэн билээ. Төсөл зохиохоос хөлөг онгоцыг усан замд гаргах хүртэл зам дөт болов. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар одоо «Төсөл 056» хэдэн хөлөг онгоц Шанхай, Гуанжоуд яаралтай үйлдвэрлэж байна.

«Глобал таймс» сонины мэдээлснээр шинэ хөлөг онгоцууд радилокацад бараг тусгагдахгүй шинж чанартай юм. Мөн 76 мм их буу ба хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн цогцолбортой. Шинжээчид анхны хөлөг онгоцны гэрэл зурагт дүн шинжилгээ хийж, нисэгчгүй нисдэг аппарат байрлуулах зай байгаад анхаарал тавьжээ. Түүнийг австрийн үйлвэрлэлийн нисэгчгүй нисдэг тэргээр тоноглож болзошгүй. Хятадын Тэнгисийн цэргийн хүчин Зүүн Хятадын тэнгист саяхны цэргийн сургуулийн үеэр ийм нисдэг тэргийг туршив. 2010 онд Бээжин тэнгист ажиллагаа явуулахаар 18 нисэгчгүй  нисдэг тэрэг авсан билээ.

Хятадын шинэ хөлөг онгоцны цэргийн тоноглол дэлхийн олонхи улсын эргийн эргүүлийн орчин цагийн хөлөг онгоцтой бараг адилхан байна гэж Геополитикийн судлалын академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Константин Сивков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдгээр бүх хөлөг онгоц радиолокацын дэлгэцнээ үл тусгагдах шинж чанартай «Стелс»-ийн технологийг ашигласан. Хятад ямар нэг хэт ахиц дэвшил гаргасан гэхэд эртдэнэ. Энэ нь дэлхийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийг харгалзвал тийм байна. Харин Хятадын хувьд урагш хийсэн алхам боллоо. Энэ нь хятадын хөлөг онгоц үйлдвэрлэгчид олон улсын түвшинд хүрч байгааг тусган харуулав. Хятад орчин цагийн хөлөг онгоц өөрөө үйлвэрлэх боллоо. Аж үйлдвэр, хөдөлмөрлөх хүчний их чадавхитай Хятад ийм хөлөг онгоц олноор үйлдвэрлэнэ» гэв.

Хятад улс нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан үүсгэсэн өрсөлдөгчдий нь идэвхтэй хэрэгжүүлж буй ахин зэвсэглдэх хөтөлбөрийн хариуд зохих алхам хийсэн хэмээн шинжээчид үзэж байна. Эдгээр хөтөлбөрийг АНУ ба холбоотнуудынхаа оролцоотойгоор хэрэгжүүлж байна. АНУ-аас эргийн эргүүлийн хөнгөн хөлөг  худалдан авсан тухай саяхан филиппиний засгийн газар мэдээллээ. Мөн Манилыг «наад захын найдвартай батлан хамгаалах чадвартай болгох» зэвсэг худалдан авах төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдэв.

АНУ, Хятад ба хөрш орнуудын хоорондын маргаанд «гуравдахь талын» үүрэг идэвхтэй гүйцэтгэж байна. Энэ нь мүргүлдүүнийг намжаахыг оролдож байгаа зуучийн үүрэг биш. Өмнөд Хятадын тэнгис дахь арлуудын тойрны Хятад,Филиппиний хоорондын маргаан зэвсэгт мөргөлдөөн болж хувирвал АНУ Филиппиний талд орох юм. Филиппиний ГХ-ийн сайд Альберт  дель Росарио Вашингтонд хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр энэ тухай мэдээллээ.

Одоогоор бүс нутагт  ширүүн үг яриа гаарч, зэвсэглэлээр хөөцөлдөхийг шатлан өргөжүүлж байна. Хятад, АНУ-ын хоорондын тэргүүлэхийн төлөө тэмцэлд санал зөрөлдөөн гаарсан явдал чухамхүү Ази Номхон далайн бүс нутаг л дэлхийн шинэ мөргөлдөөний голомт болж мэднэ гэсэн зарим шинжээчийн таамагналыг санахад хүргэв.