Тахрирын талбай Египтийн ерөнхийлөгчийн эхний шатны сонгуулийн үр дүнг хүлээж авсангүй. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хамтран зүтгэгч  Ахмед Шафикийн сонгуулийн өмнөх сурталчилгааны байрыг  галдан шатаав.  Тэрээр ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцлээ “Мусульманы ахан дүүсээс “ нэр дэвшигчдийн хамт  үргэлжлүүлнэ.Мухаммед Мурсигийн  нэгдүгээр шатны сонгуулийн ялалтыг эмх замбараагүй байдал бий болгогчид эсэргүүцэлийн уриа лоозунгаар  угтав.     

Даваа гаригийн үдэш Каирын Тахрир талбайд болон тус улсын бусад хотуудын гудамж талбайнуудад хэдэн зуун жагсагчид гарлаа. Залуучуудын хувьсгалт хөдөлгөөнүүд, нилээд хэдэн улстөрийн намууд болон нийгмийн зүтгэлтэнүүд “Хосни Мубаракийн сүүлийн ерөнхий сайд ” Ахмед Шафикийг ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд гарсан явдлыг эрс эсэргүүцэж байлаа.Египтийн гудамж “1-р сарын 25-ны хувьсгал “-ыг эдгээр улстөрийн зүтгэлтэнүүд хулгайлсан бөгөөд ардын шинэ бослого хийхийг уриалж байна.  Сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардсан шаардлагуудыг газар сайгүй тарааж байна. Тэд Мурси болон Шафик нарыг оролцуулахгуй, “хувьсгалын хүчнийхний” дундаас нэр дэвшигчдийн дунд шинээр  саналаа өгөхийг шаардаж байна.

6-р сарын 17,18-нд Египтэд явагдах ерөнхийлөгчийн  хоёр дахь шатны  сонгуулийн өмнөх  байдлын талаар Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн захирал Алексей Васильев хэлэхдээ

«Нэг хэсэг хүмүүст тус улсад исламистуудын нөлөө хурцдаж байгаа нь таалагдахгуй байна тэгээд тэд тэднийг эсэргүүцэж байна. Нөгөө хэсэг хүмүүст  өмнөх  дэглэмийн төлөөлөгч нэрд гарч, ерөнхийлөгч болж  магадгүй байгаа нь таалагдахгуй байна. Хоср талаас эсэргүүцэлийн хөдөлгөөн байж болно. Интернетийн залуучууд гэж нэрлэгдээд байгаа ардчилсан үзэлтэй залуус нь парламтентад өөрсдийн нэр дэвшигчдийг бараг оруулж чадаагүй. Дашрамд хэлэхэд эд нар нэгдүгээр сарын хувьсгалд чухал шшргийг яах аргагуй гүйцэтгэсэн.  Тэд нарт нэр дэвшигдчийн аль аль таалагдахгуй байна. Эсэргүүцэлийн арга хэмжээннүүд нь  үргэлжилсээр байна, яагаад гэвэл египтийн иргэдэд сонгууль явуулахаас   өөр зам үгүй болоод байна» гэлээ.

Хувьсгалчдын зарим  хүчнийхэн, зүүнийхэн болон эх орончдын  зүгээс  сонгуулийн хоёр дахь шатыг явуулахгуй байх боломж байх уу? Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод  Каир дахь Олон улсын стратегийн судалгааны төвийн захирал Адель Сулейман хэлэхдээ

«Зарим хувьсгалын хүчнийхэн  болон залуучуудын хэсэг бойкотонд  уриалж байна. Гэхдээ ийм  урианууд нь  ихэнхдээ салангид  шинж чанартай  болон нэгдсэн байр суурьгүй байна.  Миний бодлоор бол тэдгээр нь сонгуульд нөлөөгүй. Улстөрийн үндсэн  урсгалууд  нь  сонгуулийг цуцлахаасаа холбогдох баталгаа, эрх дархыг   авахын тулд  “Мусульманы ахан дүүстэй” харилцан ойлголцолд хүрэхээр  чармайж байна. Тал тус бүр  дээд зэргийн ашиг гаргахаар  оролдох улс-төрийн арилжааны шатыг бид ажиглаж байна» гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгууль явуулах дээд комиссийн тэргүүн Фарук Султан  бидэнд  сонгууль “ардчилсан, цэвэр тунгалаг” явагдсан гэж хэлсэн. Олон улсын ажиглагчид сонгууль зохион байгуулалттай, онцын зөрчлүүдгүй  явагдсан гэж цохон тэмдэглэсэн.