Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулах гэсэн оролдлого Орос улсыг түгшүүлж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. «Хулуд болсон хэрэг явдлыг зарим улс цэргийн арга хэмжээ авах шалтаг болгон хэрэглэж, НҮБ-ын АЗ-д шахалт үзүүлэхийг оролдож байна. Үнэн чанартаа Аннаны төлөвлөгөөг тасалдуулах гэж байна. Байдлаас харахад тус төлөвлөгөө тэдгээрт саад болсон шиг байна» гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэв.

«Дүрвэгчдийн асуудал НҮБ-ын АЗ-өөс цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл авах бас нэг шалтаг болж байна. Нутаг дэвсгэрт нь шилжин суугчид байгаа улсуудын байдлыг бид ойлгож байна. Сирийн 150 мянган шилжин суугчийн тухай өгүүлж байна. Гэвч  Иракийн 1 сая, Палестины хагас сая дүрвэгч Сирийн нутаг дэвсгэрт байгааг үг дуугүй өнгөрүүлж болохгүй. Эдгээр хоёр тоо тэнцүү бус байна. Иймээс бугд обьектив байр суурь баримталж, улс төрийн яриа хэлэлцээ хийх замд сирийн сөрөг хүчний эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй. Гаднын этгээдүүд Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг үнэн голоосоо сонирхож байвал төлөвлөгөөний тойронд нэгдэн нягтрах ёстой» гэж Оросын ГХ-ийн сайд хэлэв. «Сирид болсон хэрэг явдал  Ливанд зохисгүй нөлөөлсэн. Бүс нутгийн өөр хэсэгт ч ийнхүү нөлөөлж мэднэ» гэж сайд тэмдэглэв. Өнөөдөр Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзсны нь дараагаар Кофи Аннантай  утсаар ярьна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нэмж хэллээ.