Өнгөрсөн амралтын өдрүүдэд москвагийн шувуу судлаачид алтан гургалдайг тоолов. Тэд хүссэн хүн бүхнийг сонирхолтой таатай ажилд оролцохыг урьжээ. Москва дахь алтан гургалдайн тухай мэдээллийг Оросын «Шувуу хамгаалах холбооны» утсаар буюу тус байгууллагын интернет-порталд гарч мэдээлэх боломж байсан.

Москвагийн байгаль орчин ямар байна? Алтан гургалдайн дуу энэ тухай өгүүлж хариулна гэж шувуу судлаачид үзэж байна. Алтан гургалдай хүрээлэн буй орчны байдалыг гоц мэдрэдэг гэж Оросын «Шувуу хамгаалах холбооны» зохицуулах төвийн ажилтан Елена Чернова «Оросын дуу хоолой» радиод тайлбарлаж, сүүлийн жилүүдэд алтан гургалдай Москвад үргэлж цөөрч байгааг тэмдэглэн хэлээд

«Энэ нь өвс зүлэг хадаж, бут огтлож  байгаатай холбоотой.Алтан гургалдай дуу чимээнд тэсвэртэй. Төмөр буюу машин ихтэй зам түүнийг түгшүүлэхгүй. Гэвч суух,үүрлэх, өндөг дарах шигүү мод ургамал шаардагдана» гэв.

Алтан гургалдай манайд Өмнөд Европ, Африкаас нисч ирдэг. Хүйтрэсэн үед эх нутагтаа буцдаг. Алтан гургалдайн гайхамшигт дуу хаврын эцэс-зуны эхээр дөнгөж гурван долоо хоногийн турш дэгдээхэйтэй болтол нь сонсч болно.Дараа нь дэгдээхэйгээ тэжээж, «чичирхийлэх дуу дуулах  завгүй болдог» .

 1999 онд Орос улсад анх удаа Воронеж хотод алтан гургалдайг тоолжээ. 2000 оноос нийслэлд ч тоолж байна. Тэр үеэс хойш олонхи ажиглагч туршлагатай болж, хичнээн алтан гургалдай чухам  хаана байгааг зөв зааж байна гэж «Шувуу хамгаалах холбоо» мэдээлэв. Зарим урам зоригтон алтан гургалдайн суурьшсан 3,4 газрыг утсаар мэдээлжээ. Тоолох арга зүй амар. Хүн бүр хэрэглэж мэднэ гэж Елена Чернова хэлээд

 «Уламжлал ёсоор бид дуулж байгаа эр алтан гургалдайг очиж тоолдог. Суурьшсан өнцөг булангий тоо дуулж байгаа алтан гургалдайн тоотой тэнцэнэ. Өөрөөр хэлвэл алтан гургалдай бүр бусдыг «өөрийн бүст» оруулахгүй. Эм алтан гургалдайг нэмж энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж нийт тоо тогтооно» гэв.

BioDat. ru порталоос харахад алтан гургалдай Москвагийн баруун-хойд хэсэгт бараг нутаглахгүй байна. Тэнд 30 гаруйхан шувуу бүртгэжээ. Харин 200 гаруй алтан гургалдай зүүн, өмнө, баруун-өмнө хэсэгт нь байгаа. Шувуу судлаачийн мэдээлснээр 2005 онд хамгийн олон алтан гургалдайг бүртгэсэн бол сүүлийн жилүүдэд 1500 хүртэл цөөрчээ.Мод зүлэгтэй хороололд л алтан гургалдай олон гэж Елена Чернова онцлов. Том хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд төдийгүй цэцэрлэгт гудамж, талбайд орой алтан гургалдайн дуу сонсож болно.