Дэлхийн аваргын титэмийн төлөө Вишванатан Ананд болон Борис Гельфандын хооронд шатрын тэмцээний тоглолт хайнцлаа. Сонгодог хяналт тавих ёстой  12  өрөгт ялагч тодорсонгүй.  Одоо өрсөлдөгчдийг  тай-брейк буюу богиносгосон  цагтай 4 өрөг болон 2 блиц тоглолт хүлээж байна. Дахин хайнцах тохиолдолд  блицыг 10 хүртэлх өрөг тавих хүлээж байгаа, хэрвээ энэ тохиолдолд ялагч эс тодорвол шийдвэрлэх армагедон өрөгийг тавина.

Дэлхийн аварга шалгаруулах уралдааны үндсэн цаг  нь дуусаад байна.Өмнө тус бүр цаг орчим хугацаатай явуулах нэмэлт  4 өрөг байгаа.Энэ тоглолтоор  тоглогч тус бүрд нэг өрөгт 25 минут өгөгдөж байгаа бөгөөд  нүүх бүрд нэмэлт 10 секунд өгчээ. Ананд нь хурдан шатрын шалгарсан тоглогч. Гэтэл  Гельфанд  бол энэ төрөлд бараг дутахгуй тоглогч. Тэгээд тэдний боломжууд бараг л тэнцүү байна гэж “64-шатрын тойм”  сэтгүүлийн ерөнхий редактор Марк Глуховский тэмдэглээд

«Уламжлал ёсоор Ананд хурдан шатарт хүчтэй тоглодог. Гэтэл харин Борис Гельфанд дэлхийд дүнгээрээ хоёрт байж мэдэх юм. Ингээд тэдний энэ боломжуудыг үнэлэж үзэх гэж оролдъе л дээ.  Жишээ нь: 50 биш, харин  50 дээр, 55 нь 45 дээр байх гэх мэт.  Гэхдээ энэхүү тодорхой тохиолдолд энэ нь ямарч ач холбогдолгүй. Мэдээж хэрэг өргүүд үр дүнтэй  байна. 4 хурдан өрөгийн дүнд  хайнцсан тоглолт болохгүй гэдэгт би итгэлтэй байна.  Энд анхны гаралтын бэлтгэл маш чухал бөгөөд одоогийн байдлаар Борис Гельфанд илүү байгаа нь харагдаж байна» гэлээ.

Энэхүү тоглолт нь олон түмний гайхширлыг төрүүлж байна. Маш их тооны  үзэгчдийг цуглуулсан сонгодог өргүүдийг шоу гэж нэрлэж хэрхэвч болохгүй. Энэ нь юуны өмнө бясалгал юм. Харин шуурхай тавилт гэдэг бол сонирхолтой л үзмэр юм даа гэж Марк Глуховский ярьж байна.

«Цугларсан олон харах юмтай байх болно. Шуурхай шатар гэдэг бол эрчимтэй, хөгжилтэй, сонирхолтой.  Хэрвээ энэ нь блицэд хүрэх юм бол энэ нь  хүч тэнцэхийг хэлж байгаа. Тэгвэл цаашаа жинхэн нервны асуудал гарч ирнэ.  Бооцоо тавих дуртай хүмүүст хэлэхэд, Борис Гельфанд  энэ тоглолтонд хүрэхдээ 12 тай-брейкийг дараалан хожсон юм шүү л гэдгийг хэлмээр байна» Марк Глуховский хэллээ.

Хэрвээ үзэгчид сонирхолтой шоу тоглолт үзэхийг тэсч ядан хүлээдэг бол шатарчид хүнд шалгуурт бэлтгэж байдаг. Хоёр шуурхай өрөгийг  сонгодог   нэг өрөгтэй харьцуулж үзэж болно.Ингэхдээ хуримтлагдсан ядаргааг тооцох юм бол энэхүү тэмцээн нь үнэхээрийн давж гарахын төлөө шалгуур юм. Ингэхдээ энэ бүх хүчин чармайлт нь эцсийн дүнд зүй ёсоор үнэлэгдэх бөгөөд 2,5 сая доллар болон шатрын дээд титэмийн хамт  ирнэ шүү дээ. Энэ бүгд 5-р сарын 30-нд шийдэгдэнэ. Дэлхийн шатрын аваргын титэмйин төлөө тулалаан нь Третьяковскийн уран зургийн галерейд 12 цагт эхлэнэ. Энэ  арга хэмжээг та бүхэн албан ёсын сайт дээр ажиглах боломжтой .