Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр юм. Мөргөлдөөнд нэрвэгдсэн бүст энхийг сахиулах үйл ажиллагаа олон улсын түншлэлийн хосгүй жишээ болсон гэж НҮБ онцлов. Түүнчлэн эрэлхэг зоригийн үлгэр жишээ гэж болно.

2002 онд Олон улсын энхийг сахиулагчийн өдрийг 5-р сарын 29-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. НҮБ-ын АЗ мөн өдрийг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш. 1948 онд чухам  мөн өдөр НҮБ-ын анхны энхийг сахиулагчид Палестинд ажиллаж эхлэсэн юм.

Мэдээжээр өнөөгийн энхийг сахиулагчид мөргөлдөөнд хамрагдсан талуудыг зааглах зурваст эргүүл хийх хөнгөн зэвсэгтэй цэрэг офицеруудээс өөр байна. Одоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа олон талт  хүнд түвэгтэй болсон. Тэд гал зогсоох дэглэмийг хэрхэн даган мөрдөж байгааг шалгах төдийгүй  олон арван жил үргэлжлэсэн мөргөлдөөний уршгаар сүйдэх ирмэгт тулсан орнуудыг сэргэн босгох зорилтыг биелүүлж байна.Түүнчлэн «цэнхэр дуулгатнууд»  иргэний ажил нэгтнүүдтэйгээ хамт сонгуулийг зохион байгуулж,  цагдан сэргийлэх, шүүх системийн шинэтгэл явуулахад туслаж, хүний эрх хамгаалж, минийг аюулгүй болгож, хүмүүнлэгийн ачаа тээвэрлэж байна.

Харамсалтай нь дэлхийд мөргөлдөөн намжихгүй байна. Иймээс энхийг сахиулагчид ажил ихтэй хэвээр байна гэж Москва дахь НҮБ-ын мэдээллийн төвийн дэд захирал Юрий Шишаев «Оросын дуу хоолой» өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«80-ад оны дундуур НҮБ-ын энхийг сахиулагчид илүү их шаардагдах болсон. Эдүгээ дэлхийд энхийг сахиулах 17 ажиллагааны хүрээнд 120 мянган хүн цэргийн  алба хааж байна.Тэд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох зорилгод хүрэхэд туслах дэлхийн хамтын нийгэмлэгийн нэн чухал туслагчид болсон» гэв.

Дэлхийн 100 гаруй улс цэргийн албан хаагчдаа «цэнхэр дуулгатнуудын» эгнээнд багтааж байна. Нэлээд их 35 хувь нь Пакистан, Энэтхэг, Бангладеш улсуудад ногдож байна. Гол төлөв европын орнууд болон Япон, АНУ хоёр энхийг сахиулах ажиллагааны зардлыг дааж байна. Үүнд жилд 5 тэрбум гаруй доллар зарцуулдаг. Эдүгээ НҮБ-ын энхийг сахуилагчдын хүчин чармайлт африкийн байдал нь түгшүүртэй улсуудад төвлөрөв. Хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа иргэний дайнд нэрвэгдсэн Суданд явагдаж байна.

НҮБ-ын энхийг сахиулагчдын дотор оросын иргэд цөөн.80-ад оны дундуур оросын энхийг сахиулагчид Балкан, Өмнөд Кавказад шалгарсныг «Национальная оборона» сэтгүүлийн газрын эрхлэгч Игорь Коротченко дурдаад

«Косово ба Кавказад оросын энхийг сахиулагчид  байдлыг тогтворжуулахад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, дайчин үүргээ биелүүлсэн. Өмнөд Осетийн тухайд гэвэл 2008 онд чухам энхийг сахиулах хүчин гүржийн түрэмгийлэлд бусдаас түрүүн хэлмэгдснийг нийтээр мэднэ. Тэд байлдаж дайтахад бэлэн биш байсан.Оросын энхийг сахиулагчид  гүржийн булаан эзлэгчдийг зэвсгээр сөрөн зогсох биш энхийг сахиулах л гол үүрэгтэй байв. Энхийг сахуилах ажиллагаа ямагт хүнд бэрх байдаг. Тэднийг онц хүнд мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс  нутагт ажиллуулдаг» гэв.

Энхийг сахиулагчдын гол зорилт сөргөлдэж байгаа талуудыг зааглаж, гал зогсоох дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг ажиглахад оршино. Нэн чухал зорилт мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүсийн амьдралыг амгалан тайван хэвийн болгодогт оршино. Нэг ёсны «завсрын» үүрэг амаргүй байдаг. Ийм ажилд эрэлхэг зоригтой байж, атгаг бус байр суурь баримтлаасай.