2015 он гэхэд Хятад улсад хот тэлж өргөжих үйл явц эрчимжиж, хүн амын орлого тасралтгүй өсөн нэмэгдэх  тусам дэлхийн хэрэглээний томоохон зах зээл болж мэднэ гэж БНХАУ-ын худалдааны сайд Чэнь Дэмин Бээжингийн олон улсын яармагийг нээх ёслолд дээр мэдэгдэв. «Чайна дейли» сонины мэдээлснээр БНХАУ-д жижиглэн худалдаалах  өргөн хэрэгцээт бараа таваарын хэмжээ 2015 онд 5 триллион доллароос хэтрэнэ гэж Чэнь Дэмин дүгнэв. Гэртээ үйлчлүүлэх болон боловсрол, анагаах ухаан, эрүүл мэндийн хүрээнд үйлчлгээний эрэлт хэрэгцээ нэмэгдснийг сайд тэмдэглэв. Түүнчлэн санхүү, технологи, аялал жуулчлалын хүрээнд  үйлчлгээний эрэлт хэрэгцээ өргөжин тэлнэ гэж үзсэн юм. 2015 он гэхэд гадаад орнуудаар аялах хятадын жуулчдын тоо 88 саяад хүрнэ гэж Чэнь Дэмин таамаглав.