Өнөөдөр Эрхүү мужийн  хууль тогтоох байгууллагын хурлаар Сергей Ерощенког засаг даргаар батласан тухай бүс нутгийн парламентын дарга Людмла Берлина сэтгүүлчдэд мэдээлэв.Эрхүү мужийн дүрмийн дагуу засаг дарга санал хураалтын үр дүнг зарласны дараагаар албан үүрэг гүйцэтгэж эхлэх юм.

5-р сарын 18-нд Владимир Путин 2009 оны 6-р сарын 8-аас мөн албан тушаал хашиж ирсэн Дмитрий Мезенцевийн огцрох шийдвэрийг батлав. «Истлэнд» компанийн ерөнхийлөгч Сергей Ерощенког Эрхүү мужийн  засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон юм. 2012 оноос ОХУ-ын ерөнхийлөгч 19 бүс нутгийн удирдагчийг сольж гурвы нь ахин томилов. Адил тэгш 83 субьект ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог. Энэ оны 6-р сарын нэгнээс засаг дарга нарыг шууд сонгох тухай хууль хүчин төгөлдөр болно.

Ерощенко Сергей Владимирович 1961 оны 5-р сарын 28-нд төржээ. 1978-1983 онд Эрхуугийн улсын их сургуульд физикч мэргэжлээр сурсан байна. 2009 оны 8-р сараас өдгөө хүртэл «Истлэнд» компанийн ерөнхийлөгч байсан. «Истлэнд» аялал жуулчлалын компани Эрхүү мужийн аялал жуулчлалын үйлчлгээний зах зээлд тэргүүний байр эзлэж байна. Сергей Ерощенко гэргий, гурван хүүхэдтэй.