Дэлхийн шатрын өнөөгийн аварга энэтхэгийн Вишванатан Ананд, мөн цолын төлөө өрсөлдөгч израилийн Борис Гельфанд нар  цагийн уламжлалт хяналт бүхий 12 өрөг шатар тавьж дууссан ч  ялагчийг тодруулаагүй. Маргааш тэд тай-брейк тоглоно. Москвад улсын Третьяковын зургийн музейд  болж байгаа тэмцээний 22 дэх нүүдэлд өрсөлдөгчид хайнцхаар шийдвэрлэв. Ананд цагаанаар тоглосон билээ. Тэмцээн 6:6 тэгш харьцаатай болов.