Өмнөд Солонгосын Keumto Constraction компани Курилын Итуруп арлын Курильск хотын «Китовый» боомтод гүн усны зогсоолыг барьж эхлэв. Энэ нь Курилд барилга байгууламж барихад дэд гэрээлэгчэр оролцож байгаа гадаадын анхны компани  гэж өнөөдөр оросын»Гидрострой» компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ. «Гидрострой» бол Сахалин мужийн  томоохон загасны аж үйлдвэр, барилгын компани юм. Энэ компани барилгын ерөнхий гэрээлэгчийн хувьд  боомтын барилга байгууламж барих талаар их туршлага хуримтласан өмнөд солонгосын компанийг дэд гэрээлэгчээр оролцохыг урив. « Гидрострой» инженерийн сүлжээ байгуулж, тэнгисийн буудлын байшин, өмнөд солонгосын компани боомтын ойр хавийн усны ёроолыг гүнзгийрүүлж, эрэг бэхлэж, гүн усны зогсоол барих юм. 2012 оны 10-р сарын шувтаргаар ажлаа бүрэн дуусгаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж өмнөд солонгосын түнш амлажээ.Зогсоол 130 метр урт байгааг тэмдэглэжээ.