Катарын нийслэлийн баруун хороололд Villagio худалдааны төвд гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгах тусгай комиссыг Доход байгуулав. Удмын хунтайз шейх Тамим бен Хамад Альтани энэ тухай захирамж өгөв. Хэрэг явдлын уршгаар 19 хүн, мөн дотор 13 хүүхэд амь үрэгджээ. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад тэд бүгд гадаадын иргэд юм. Испани, Японы долоон охин, зургаан хүү багтарч үхсэн байна. Түүнээс гадна Филиппиний гурав, ӨАБНУ-ын нэг  сувилагч болон арабын орнуудын хоёр гал сөнөөгч амь үрэгдэв. Эмгэнэлт хэрэг өчигдөр өглөө болжээ. Төвийн 1-р давхарт тоглоомын өрөөний дэргэд гал ассан юм. Мөрдөн байцаах ажиллагааны анхны үр дүнгээс харахад гал сөнөөх автомат систем ажлаагүй байна. Хүүхдүүдийн өрөөнд ойртоход хэцүү байв.Зөвхөн  хэдэн цагийн дараа галыг бүрмөсөн унтраажээ.

Гэрэл зураг