Египетийн ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид тус орны хуучин ерөнхийлөгч Хосни  Мубаракын хамтран зүтгэгч асан Ахмед Шафикын штабыг өчигдөр шатаасан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Эсэргүүцэгчид штабыг шатаахынхаа өмнө  байшинд дайран орж, түйвэн бусниулжээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Өчигдөр орой олон зуун хүн нийслэлийн төв Тахрир талбайд гарч, анхан шатны санал хураалтын  дүнг эсэргүүцэж, шинэ сонгууль явуулахыг шаардсан байна. Египетийн сонгуулийн төв комиссын мэдээлснээр Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа нэг ч нэр дэвшэгч сонгуульд ялахад шаардлагатай 50 гаруй хувийн санал авч чадаагүй учир Ахмед Шафик ба «Лалын ахан дүүс» хөдөлгөөнийн төлөөлөгч Мухаммед Мурси хоёр ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуульд оролцох эрх эдлэв. Мөн сонгууль 6-р сарын 16,17 өдрүүдэд болно.Сонгуулийн комиссын тоо баримтуудаас  харахад  анхан шатны санал хураалтын үр дүнгээр Мурси барагцаалбал 5 сая 764 мянган, Шафик 5 сая 500 мянга гаруй сонгогчийн  санал тус  тус авчээ.