Хятад, Японы хоорондын шууд валют солилцоо хоёр орны санхүүгийн зах зээлд хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж өнөөдөр БНХАУ-ын Ардын  банкнаас (Тев банк) тараасан мэдэгдэлд өгүүлжээ. 6-р сарын нэгнээс Бээжин,Токио хоёр валютаа шууд солилцож эхлэх тухай Хятадын санхүүгийн гол байгууллага мэдээлэв. Энэ арга хэмжээ  худалдааны хэлэлцээрийн өөрийн өртөгийг багасгаж, тэдгээрийг илүү тухтай болгоно гэж өнөөдөрТокиод Японы сангийн сайд Зюн Азума мэдэгдлээ. Японы иен, хятадын юанийн шууд харилцан солилцоо  Токио, Шанхайн валютын зах зээлүүдэд  хийгдэх юм. Японы ерөнхий сайд Ёсихико Нода өнгөрсөн оны 12-р сард Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр зууч валютын хувьд доллароос аажмаар татгалзах шийдвэр гаргажээ.