Өчигдөр Сирийн эрх баригчдаас НҮБ-ын АЗ-д захидал явуулж,   Хула сууринд халдсан хариуцлагыг лалын радикал бүлгийн зэвсэгт этгээдүүдэд тулгасан тухай Ройтер агентлаг  мэдээллээ. Үүний өмнө НҮБ-ын АЗ-ийн яаралтай зөвлөлгөөнд оролцогчид «засгийн газрын цэргээс орон сууцны хорооллыг их буу,танкаар буудсныг оролцуулан дайран давшлах ажиллагааны уршгаар Хула суурингийн энгийн номхон оршин суугчдыг зэрлэгээр хөнөөснийг» буруушаасан юм. Хулу сууринд алуурчид хутга хэрэглэсэн.Лалын хэт даврагсад л хүмүүсийг хутгалж хөнөөдгийг Сирийн ГХЯ-ны захидалд заажээ. Хэдэн зуун зэвсэтэй террорист Хулу сууринд халдан довтлох ажиллагаанд оролцсон тухай Сирийн ГХЯ мэдээлэв.

Ийм ажиллагаа явуулсан үеэр сирийн армийн танкийн анги бүс нутагт  байсан тухай мэдээг Дамаск няцаав. НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан Дамаскад айлчлахын өмнөхөн аллан хядах ажиллагаа үйлджээ. Аннан өчигдөр Сирийн нийслэлд хүрэлцэн очоод хүч хэрэглэх ажиллаагаг зогсоохыг сирийн засгийн газарт уриалж, тус улсад гарсан хямралыг эв зүйээр зохицуулах бодолтой байгаага илэрхийлэв. Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай чин сэтгэлийн буурьтай хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна гэж Аннан мэдэгдлээ. Өнөөдөр Аннан Сирийн ерөнхийлөгчтэй уулзах бололтой. Аннаны Сирид  хийж байгаа айлчлал мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах боломж байгааг харуулсан гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв. Үүний өмнө Гатилов Хулад энгийн номхон оршин суугчид амь үрэгдсний шалтгааны талаар НҮБ-ын төлөөлөгчдийн хийх дүгнэлтийг хүлээхийг уриалсан билээ. Энгийн номхон оршин суугчдыг олноор нь нь хөнөөсөн нь  өдөөн хатгах ажиллагаа  байж болзошгүй гэж Орос улс үзэж байна.