ОУ-ын Арктикийн эргийн дагуу улсын хилд техникийн хяналт хийдэг автомат боомтууд бий болно. АБХА-ны хилийн цэргийн албаны дэслэгч генерал Владимир Стрельцов өнөөдөр сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдлээ. 2012-2020 онуудад хэрэгжүүлэх ёстой Холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд энэ хилийн боомтуудыг байгуулна гэж тэр хэлсэн байна. Үүний тулд оросын орчин үеийн Радио локацийн станциуд болон сансарын нөөц бололцоог ашиглах болно гэж Стельцов хэлсэн байна. Техникийн хяналтын автомат боомтуудын тусламжтайгаар ОУ Арктикийн хилийн байдлын мониторнгийг тухайн цагын байдлаар хийх юм.